Амьдрахад хамгийн таатай хот

Австралийн Мельбурн хот долоон жил дараалан амьдрахад хамгийн таатой хотоор шалгарлаа. “Economist Intelligence Unit”-ээс жил бүр гаргадаг уг жагсаалтад Мельбурн хот 100-гаас 97.5 оноо авсан байна. Судлаачид нийт 140 хотыг аюулгүй байдал, эрүүл мэнд, соёл, хүрээлэн буй орчны хамгаалал, боловсрол, дэд бүтэц гэсэн хэд хэдэн шалгуураар үнэлсэн аж.

Уг шалгуураар Мельбурний дараа Австрийн Вена хот, гуравдугаарт Канадын Ванкувер хот орсон байна. Түүнчлэн Канадын Торонто, Калгари, Австралийн Аделаид, Перт, Шинэ Зеландын Окленд, Финландын Хельсинк, Германы Хамбург хот эхний 10-т багтжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн