ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан авлигын асуудалд оруулсан хүмүүсээ нэрлэв

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаев Москвагийн Замосковорецкийн шүүхэд мэдүүлэг өгөх үеэрээ “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин болон генерал Олег Феоктистов нарын өдөөн хатгалгаар хээл хахууль авах ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгдлээ. Тэрбээр “Сечиний худлаа мэдээллээс болж авлигын хэргийн зохион байгуулсан.

Үүнийг үндэслэн зөвхөн түүний мэдүүлгээр хэрэгт буруутгасан” хэмээн Улюкаев мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Мөнгийг Холбооны аюулгүй байдлаас дамжуулахаар төлөвлөсөн байсан гэдгийг мэдэгдэх нь зөв гэж бодож байна. Сечин өөрөө над руу корпорацийн асуудлыг хэлэлцэх санал тавьж утастсан бөгөөд “Роснефть”-д хүрч ирэхийг гуйсан. Энд надад мөнгө өгсөн” хэмээн экс сайд мэдэгджээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаев хоёр сая ам.долларын авлига авсан гэдгээ үгүйсгээд “Би өөрийгөө бүрэн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй” хэмээжээ.

Үүнээс өмнө тэрбээр энэ явдлын талаар төрийн тэргүүнтэй ярилцаагүй гэжээ.
Экс сайд шүүх хуралдаанд Чеховын ном бариад, сэтгэл санаа нь тун өөдрөг хүрэлцэн ирсэн тухай ТАСС агентлаг дамжуулжээ. Тэрбээр шүүх байранд орохын өмнө “Та хэр байна даа” гэсэн асуултад “Бүх зүйл сайн” хэмээгээд Чеховын түүвэр зохиол уншиж буй, өдгөө “Аллага” өгүүллэгийг нь уншиж байгаа гэжээ.

Түүнчлэн тэрбээр Оросын эдийн засгийн байдлын талаар сэтгүүлчдэд хариулсан байна. Тэрбээр “Оросын эдийн засаг энэ онд хоёр хувьтай байх төлөвтэй байна” хэмээжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн