Ангараг гаригийн гадрага дээр өөрөө явагч “Curiosity” аппарат таван жил гаруй “ядрахыг мэдэхгүй” ажиллаж байна. “Curiosity” өнгөрсөн таван жилд олон тооны нээлт хийснээс гадна  одоо ч өдөр бүр шинэ шинэ чухал мэдээллийг дамжуулсаар байна гэж space.com сайт мэдээлэв. Өөрөө явагч 2012 оны наймдугаар сарын 5-нд ажлаа эхэлж, 15 км замыг туулаад байна. Мөн тэр 5.5 км-ын өндөртай Шарп гэх ууланд найман километрийн мацалтыг хийжээ.

Аппарат нь радиоизотопын, дулааны цахилгаан генератороор ажилладаг. Тусгай генератор нь плутоний-238 изотопын  жам ёсны задралаар эрчим хүч гаргадаг гэнэ. Мөн изотоп задралдаа дулааныг ялгаруулах бөгөөд дулаан нь эрчим хүч болон хувирч бүх жилийн өдөржин шөнөжин байнгын цахилгаан гүйдлээр аппаратыг хангадаг байна. Харин дулаан нь аппаратын төхөөрөмжүүдийг хоолойгоор дамжин халааж байдаг аж.

Генератор нь наад зах нь 14 жилийн хугацаанд ажиллах тооцоотой бөгөөд энэ үед хүчин чадал нь үл ялих буурах ажээ. Тиймээс “Curiosity” төхөөрөмжийг түлшээр хангалттай урт хугацаанд хангагдсан гэж хэлж болно. Харин ангарагийн тоосонд эмзэг төхөөрөмжүүд нь жагсаалтаас гарч байгаа  юм. Уг машины хөнгөн цагаан дугуйнууд эвдэрч эхэлсэн байна. Агаар байхгүй учраас Ангарагт чулуунууд нь  хурц үзүүр ихтэй гэнэ. Аппарат эхний таван жилдээ онцын бэрхшээлгүйгээр ажиллаа. Цаашдаа аян замаа үргэлжлүүлнэ гэх найдвар байгаа аж.

М.ЭРДЭС

Фото:Wikipedia

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн