Авлигын хэргээр баривчлагдсан Оросын Эдийн засгийн хөгжлийн сайдыг шүүх хурал боллоо

Замоскворецкийн шүүх хээл хахуулийн хэргээр баривчлагдсан Алексей Улюкаевын хэргийг шүүж, түүний гэрийн хориог ирэх жилийн нэгдүгээр сар  хүртэл сунгалаа.  Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд асаныг шүүх хуралд Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны машинаар авчирчээ. Шүүхийн урьдчилсан хуралдаан хаалттай явагдсан байна.

Шүүх хурлын өмнө Алексей Улюкаев өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэн сэтгүүлчдийн асуултад “Үгүй ээ, мэдээж үгүй” хэмээн хариулжээ.

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Алексей Улюкаевыг Холбооны мөрдөн байцаах албаны ажилтнууд 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд баривчилжээ. Оросын МБА сайд асаныг хоёр сая долларын авлига авч байх үед эд мөрийн баримттайгаар баривчилсан тухай мэдээлсэн юм.

Тэр “Башнефть” компанийн хувьцааг авсан. Мөн “Роснефть” компанид сайн тодорхойлолт хийж өгснийхөө төлөө хоёр сая долларын авлига нэхэж, энэ хэмжээний мөнгийг авч байхдаа баривчлагджээ. Шүүхийн дараагийн хуралдаан ирэх сард явуулахаар шийдсэн байна.

Алексей Улюкаев  шүүхийн урдчилсан хуралдааны өмнө Замоскворецкийн шүүх дээр. Фото: Станислав Красильников/ТАСС

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн