Английн Эксетерийн их сургуулийн эрдэмтэд алкохол нь ой санамжийг сэргээдэг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тогтмол архи уудаггүй 88 хүнийг судалгаанд хамруулж ажиглалт хийсэн байна. Тэднийг хоёр хэсэг болгон хувааж, хэд хэдэн үг цээжлүүлжээ.

Эхний хэсэгт нь  хүссэн хэмжээгээрээ архи уухыг зөвшөөрсөн бол хоёр дахь бүлэгт   архи огт  хэрэглүүлээгүй аж. Үүний маргааш нь туршилтыг дахин давтсаны дараа цээжлүүлсэн үгийг шалгахад архи уусан хүмүүс маш сайн санаж байжээ. Энэ нь  архийг уухаас өмнө хүний тархин дахь бүх мэдээлэл сэргэж, богино хугацааны дурсамжийг ч урт болгон хадгалдагтай холбоотой гэнэ.

By updown

One thought on “Алкохол нь ой санамж сайжруулдаг болохыг тогтоожээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн