Гадаадад суралцах хүсэлтэй оюутнууд сургуулийн тэтгэлэг эсвэл тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бий. Монголчуудын суралцдаг улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг тэтгэлгүүдийг танилцуулж байна.

АНУ “Fulbright Foreign Student Program” тэтгэлэг- Жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтад хамаардаг. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт олгогдох боломжтой. Тэтгэлэгт сургалтын зардал, даатгал, оюутны сар бүрийн тэтгэмж, ирж очих нислэгийн зардал багтдаг.

“Hubert H.Humphrey Fellowship Program” тэтгэлэг- Мэргэжил дээшлүүлэх сургалтад олгодог. Жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтнүүдийг шагнадаг. Тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардлыг оруулан тооцно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг, мэргэжлийн судалгааны ажлын аялал, уулзалт, семинар сургалтын зардлууд багтдаг.

Англи “British Chevening Scholarships” тэтгэлэг – Энэхүү тэтгэлгийг ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгодог. Жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг юм. Үүнд сургалтын зардал, замын зардал, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амьжиргааны зардал, даатгал гэх мэт зардлыг багтаасан байдаг. Суралцах хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын 15-ныг дуустал хүлээн авдаг. 

Европын холбооны орнууд

Голланд ” Netherlands Fellowship Programme” тэтгэлэг- Нийт 51 оронд олгодог. Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор ,богино хугацааны сургалтуудад суралцах бол өөрсдийн хүсэлт өргөдлийг илгээн хамрагдах боломжтой. Тэтгэлэгт сургалтын зардал, визний хураамж, судалгааны ажлын зардлууд багтдагаас гадна суралцах явцад цалинтай ажил олгох боломж бий.

Норвеги “Norwegian Quota Scholarship Scheme”  тэтгэлэг– Тэтгэлэгт бакалавр,  магистр, докторын сургалтад 2017 оны есдүгээр сараас эхлэн суралцах ба өөрийн суралцаж буй их дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлгийг олгохдоо 30 хувь нь тэтгэлэг, 70 хувийг нь зээлийн нөхцөлтэйгөөр боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчдийн 70 хувийн зээл нь тэтгэлэг болдог.

Герман “DAAD Scholarships for Development- Related Postgraduate Courses”  тэтгэлэг– Германы засгийн газраас магистрын сургалтад 50 хувь,100 хувийн тэтгэлэг олгодог.  Монгол улсын иргэд хамрагдах боломжтой ба Герман хэлний A2-B1 түвшин, IELTS 6,0, эсвэл IBT TOEFL 80 оноотой байх шаардлагатай. 

Швейцар “Swiss Government Excelence Scholarships”  тэтгэлэг– Тэтгэлгийг  180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажлаа Швейцарын төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардлууд багтана. 

Швед “Swedish Institute Study Scholarships”  тэтгэлэг– Хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн засгийн газрын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал, даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 гаруй төрлийн тэтгэлэг санал болгодог.

Дани “Denmark Government Scholarships for Non-EU Students”  тэтгэлэг– Тэтгэлгийн тоог Европын Холбоо /Данийн Боловсролын яамнаас/ жил бүр тодорхойлдог.

Итали “Italian Government Scholarships for Foreign Students”  тэтгэлэг–  Италийн болон гадаад иргэдэд олгодог Засгийн газрын тэтгэлэг юм. Италийн улсын сургуулиудад магистр, бакалавр Итали хэлний сургалтуудад суралцахад олгодог.

Франц ” Eiffel Scholarships in France for International Students”  тэтгэлэг– Францын гадаад харилцааны яамнаас санаачилсан Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтад хөнгөлөлт олгодог.

Австрали  “Australia Awards Scholarships”  тэтгэлэг– Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр, магистр, докторын сургалтад олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал ,оюутны даатгал, ирж буцах онгоцны билет, амьдрах өртгийн зардал багтдаг.

“Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students”  тэтгэлэг– Магистрын хоёр жил, докторын дөрвөн жилийн сургалтад олгодог тэтгэлэг юм. Суралцах хугацааны сургалтын зардлаас гадна аялалд 3000 AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000 AUD, сарын оюутны тэтгэмж 3000 AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг.

“Australia International Postgraduate Research Scholarships”  тэтгэлэг– Магистр Докторын судалгааны ажил хийх гадаад оюутнууд судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажиллаж туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломжийг олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт ,даатгалын зардал багтдаг.

Шинэ Зеланд “New Zeland Development Scholarships”  тэтгэлэг– Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог юм.Энэ тэтгэлэгт сургалтын зардал, замын зардал, эрүүл мэндийн даатгал багтдаг.

Азийн орнууд

Япон “Japanese Government Scholarships for International Research Students”  тэтгэлэг– Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад олгодог тэтгэлэг. Сургалтын төлбөр сар бүр 143,000-145,000 иений тэтгэмж, сар бүрд 2,000-3,000 иений оюутны цалин болон замын зардал багтдаг.

БНХАУ “Chinese Government scholarships- Bilateral Program for International Students”  тэтгэлэг– Хятадын засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог тэтгэлэг юм.

Тайвань “Taiwan Scholarships for International Students”  тэтгэлэг– Тайванийн засгийн газар боловсролын яамаараа дамжуулан Тайванийн их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад олгодог. Тэтгэлэгт сургалтын зардал тэтгэмж багтана.

Турк “Turkey Scholarships for International Students”  тэтгэлэг– Туркийн засгийн газраар бүрэн санхүүждэг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркийн их дээд сургуульд суралцах гадаадын оюутнуудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутны байр, замын зардал, эрүүл мэндийн даатгал багтдаг.

Малайз “Malaysian Government Scholarships”  тэтгэлэг– Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аяллын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардлуудыг багтаасан байдаг.

Солонгос ” Korean Government Scholarships”-Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аяллын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардлуудыг багтаасан байдаг.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн