УИХ-ын гишүүн Л.Энхболд  жаазалсан хөргөө  бэлэглэж буй зураг цахим орчинд тарж, нэлээдгүй шүүмжлэл дагуулав. Ямар шалтгаанаар зургаа жаазлан бусдад бэлэглэж буй нь тодорхой бус тул ийнхүү шүүмжлэл дагуулсан биз.

Тэгвэл уг явдал УИХ-д сонгогдсон тойргийнхоо залууст хурдан удмын даага бэлэглэх үеэрээ батламж болгон өөрийн зурагтай бичгийг гардуулах үеийн зураг аж.

Тодруулбал, тэрбээр 2017 оны хоёрдугаар сард зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Залуу уяачдын холбооны анхдугаар зөвлөгөөний үеэр аймгийнхаа адуун сүргийн угшлыг сайжруулах зорилгоор нийт сумдад хурдан удмын адуу бэлэглэхээр шийдвэрлэжээ.

Харин долоодугаар сарын 19-ний өдөр буюу аймгийнхаа ойн баярын үеэр 15 сумын уяачдад хурдан удмын даагануудыг гардуулан өгсөн нь энэ аж.

Энэ үйл явдлын талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За дааганууд маань эзэддээ очлоо. Говь нутгийн минь хөдөлмөрч залуусын гарт очсон болохоор улсынхаа их баяр наадмаар эздийнхээ төдийгүй эх нутгийн минь нэрийг хурдан шандаст туурайгаараа цуурайтуулсан, Удамт сүргийн манлай болно гэдэгт итгэлтэй байна. Хурай Хурай Хурай” хэмээн бичжээ.

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Гишүүний жаазалсан зураг бэлгийн дааганы батламж байжээ”
  1. САЙН ҮЙЛ ХИЙСЭН НЬ САЙН ХЭРЭГ ЭЭ ГЭХДЭЭ ҮҮНИЙГ БИ ХИЙСЭН ГЭЖ ЗАРЛАХ НЬ ЗОХИСТОЙ БУС БӨГӨӨД БИ -ГЭЭСЭЭ САЛААГҮЙ ХҮН ТҮМНИЙ ТӨЛӨӨ БАЙЖ ЧАДАХГҮЙ Л ГЭСЭН ҮГДЭЭ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн