Швейцарийн Валейсд Марселин ба Франклин Думоулинг хэмээх эхнэр нөхөр хоёр 1942 оны наймдугаар сарын 15-нд үхрээ саах гэж яваад ор сураггүй болжээ. Тэднийг төрөлх хотоос нь холгүй оршин мөсөн голын эргийн мөнх цэвдгээс хотын тохижилт үйлчилгээний ажилчин олсон байна.

Тэд хоорондоо тэврэлдсэн, өчигдөрхөн оршуулсан мэт байдалтай олджээ. Үр хүүхдүүд нь тэднийг өнөөг болтол хүний ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулж чадаагүйдээ харамсдаг байсан гэнэ. Мөн тэд ээж аавынхаа сургийг тодруулах гэж насан туршдаа хайсаар байжээ.

Марселин Думоулин тухайн үед 40 настай, гуталчин, эхнэр Франклин Думоулин багш байсан бөгөөд таван охин хоёр хүүгийн эцэг эх байжээ. Тэдний хамгийн бага охин, одоо 79 настай Уильдри Думоулин “Хүлээсний эцэст 75 жилийн дараа эцэг, эхийнхээ сургийг тодруулж, цогцсыг нь олсондоо үнэхээр тайвширч байна” гэжээ.

Эх сурвалж:  “Өнөөдөр” сонин

Швейцарийн өмнөд нутаг дах  мөсөн голын эрэг. 75 жилийн  дараа олдсон тэдний өчигдөрхөн мэт хадгалагдан үлдсэн цогцос

Тэд биедээ ном, лонх, цаг зэргийг авч явсан байжээ

1942 онд 37 настай багш байсан Франклин Думоулинг

Моникогийн аав Марселин Дамулиний халаасны цаг 

Мөсөн дээр олдсон нэгнийх нь гутлын дээд талд лонх байна

1942 оны 8-р сард түүний хосууд үхрээ саах гэж яваад гэртээ харьсангүй.

Тэдний цогцос өнгөрсөн пүрэв гаригт цанын баазын ойролцоо олдсон гэж цанчид хэлж байв

Хамгийн том охин Думоулин

Өдгөө 86 настай, тэдний охин Моникью Думоулин

By updown

One thought on “Тэврэлдсэн хосын цогцос 75 жилийн дараа олджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн