Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөхөн Засгийн газар Хүүхдийн мөнгийг нөхөн олгох шийдвэр гаргасан. Үүний дагуу 140 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн үед Засгийн газраас “…Төсвийн орлого давж биелсэн учраас хүүхдийн мөнгийг олгож байна” хэмээн тайлбар хийж байв.

Гэтэл үүнтэй холбогдуулан энэ сарын 17-нд ОУВС-ийн төлөөлөгчид Монголд иржээ. Тэд ОУВС-ийн тусламжийг зориулалтын бусаар зарцууллаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

ОУВС-ийнхан өчигдөр Сангийн яаманд ажилласан, өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах юм байна.

Мөн үүнээс болж Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох эсэхийг шийдэх шинжээчдийн багаа дууджээ.

Түүнчлэн энэхүү 140 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс зарцуулсныг Сангийн сайддаа мэдэгдээгүй гэнэ. Үүнээс гадна ҮТЕГ-ын даргыг томилохдоо ч Сангийн сайдыг оролцуулаагүй байна. Уг нь хуулиар бол ҮТЕГ-ын даргын нэрийг Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд оруулах учиртай ажээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн