Английн Вэст Йоркшайрын Currys PC World дэлгүүрийн худалдагч залуу Скотт Лапланч захиралаа шүүхэд өгчээ. Шинээр томилогдож ирсэн захирал нь түүнийг ажлын цагаар нүүрээ будахгүй байхыг шаардсанд, тэрбээр  хүйсээр ялгаварлан гадуурхаж буйн илрэл гэж үзжээ.

Энэ тухай Скот Лапланч өөрийн нүүр номондоо нийтэлсэн нь 3000 удаа шейрлэгдэж олон хүн тус дэлгүүрийн шинэ захирал шүүмжлэлийн бай болсон аж. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэй ажилчдыг нүүрээ будахыг зөвшөөрдөг төдийгүй хэн ч тэднийг нүүрээ буддаг, үгүйгээр нь ялгаварладаггүй. Харин намайг ажлын байранд нүүрээ будаж ирэхийг, ийм байдалтайгаар үйлчлүүлэгчидтэй харьцахыг шинэ захирал маань хориглосон. Тиймээс шинэ захирлаа намайг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж шүүхэд хандсан” гэжээ.

Тэрбээр тус дэлгүүрт есөн сар ажиллаж байгаа бөгөөд сэтгэл санааны цохилтоосоо гартлаа ажилдаа эргэж орох бодолгүй байгаа аж. Харин тус дэлгүүрийн зүгээс энэ явдал удирдлага, ажилтны хооронд үүссэн асуудал тул байгууллага болон Скот Лапланчын  нэр хүндэд муугаар нөлөөлөх асуудал биш гэсэн тайлбар өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн