СЕХ гадаадад байгаа монгол иргэдийн өглөөний нислэгт дипломат шуудангаар тээвэрлэгдэж ирсэн саналыг тоолж байна. Гадаадад амьдардаг 7200 сонгогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Гадаадаас саналын хуудас авчрах дуусах хараахан болоогүй байна. Учир нь Европын зарим орноос ирэх сонгогчдын саналыг тээвэрлэсэн “Тurkish airlines” компанийн нислэг орой 23:00 цагийн үед “Чингис хаан” нисэх буудалд бууна гэсэн мэдээ байгаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн