Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хариулах уу, нэр дэвшигч ээ? – updown.mn

Хариулах уу, нэр дэвшигч ээ?

Дуулиан шуугиан нь халхын хавтгайг бүү хэл хөрш орон, хөрөнгө оруулагчдын ясыг хавталзуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр өрнөж байгаа дахин санал хураалт цэг тавиасай хэмээн толгойтой болгон залбирч байна. Санал хураалт өндөрлөхөд 7 цаг хүрэхтэй үгүйтэй хугацаа л үлдэж. Үүнээс өмнө хариулчихвал оноо нэмэх, хариулахгүй бол оноо хасагдах хэд хэдэн асуулт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг хүлээж байна. Яагаад Х.Баттулга вэ гэж гайхаж хэрэггүй. Олон нийт эхлэлийг нь тавьсан хүнээс төгсгөл хүлээх нь дамжиггүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн “Хамгийн том олдвор”-т тооцогдсон 1 тэрбум 80 сая төгрөгийн талаар АН өнөөдрийг хүртэл ганц үг дуугарсангүй. 2017.06.23-нд Говь-Алтай аймгийн Замын хяналтын цэг дээр саатуулагдсан “Тоёота-4 runer маркийн 0308 УНҮ” улсын дугаартай автомашинаас илэрсэн 1 тэрбум 80 сая төгрөг хэний мөнгө вэ.

Мөнгийг тээвэрлэж явсан 0308 УНҮ улсын дугаартай автомашин таны дүү “Талх чихэр” ХК-ийг үүсгэн байгуулагч Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн “Милл хаус” компанийн эзэмшлийнх гэдэг нь үнэн үү. Монгол Улсын түүхэнд, сонгуулийн түүхэнд ч анх удаа илэрсэн энэ их хэмжээний бэлэн мөнгө гарал үүсэл, хэрэг зорилгын хувьд ч сонин байгаа тул олон нийт танаас хариулт хүлээж байна.

УИХ-ын дарга М.Энхболдын ажил албаны бичлэгийг нууцаар авч олон нийтэд түгээж байсан хэрэгт харагдагдаж байгаа УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн зураглаач Д.Ууганбаатарын 96-90 УНЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Соната маркийн автомашин таны эзэмшлийн Баянгол зочид буудлын хашаан дотор гурав хонолоо.

Долдугаар сарын 4-ны 10.00 цагт УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой утсаар ярьснаасаа хойш сураггүй болсон зураглаач Д.Ууганбаатар өчигдөр live хийж олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Аюулгүй газар” байгаагаа мэдэгдсэн. Хэдийгээр түүний гэм буруугүйг шүүх нотлоогүй байгаа ч олон нийт таныг бичлэг задруулсан, зарсан хэргээр шалгагдаж байгаа хүнийг өөрийн эзэмшлийн зочид буудалдаа орогнуулж байна гэж ойлгож байгаа. Энэ нь бичлэгийг захиалагч нь Х.Баттулга таныг гэж харахад хүргэж байна. Хэрэв Д.Ууганбаатар таны эзэмшлийн обектод байхгүй бол таны нэр хүнд худал мэдээлэлд “түлэгдэж” байна биш үү.

Д.ХАЛИУН

 

One thought on “Хариулах уу, нэр дэвшигч ээ?

  1. Зочин 2017-07-07 22:00 at 22:00

    Лим Сим Пауг баярлуулахын тулд Х.Баттулгад өгнө биз. АН Монголыг 2 удаа төлбөрийн чадваргүй болгосон түүхэн данстай. Бүр зуршил болчихсон. Иймээс Монгол ялах нь юу л бол.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн