Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт орон даяар үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зарим аж ахуй нэгжүүд тодорхой  санаачлага гарган хэрэгжүүлж байна.

Сонгогч та хурууны бэхэн тэмдэглэгээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд “Соffее Веаn & Теа leaf Моngolia”, “Монгол Хьюндай Автомотив” ХХК, Тэнгис кинотеатр зэрэг дараах газраар үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

 “Соffее Веаn & Теа leaf Моngolia”-  Сонгуулиа өгсөн хүн бүрт үнэгүй кофе, цай авах урамшуулалтай.

“Монос” эмийн сан– Бүх салбараас таван хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй.

“Хьюндай” брэндийн албан ёсны борлуулагч “Монгол Хьюндай Автомотив” ХХК– Та сонгуульд санал өгсөн бүртгэлийн цагаан хуудсаа тус компанийн албан ёсны хуудсанд комментоор байршуулснаар автомашинтай болох сугалаанд оролцож болно.  Азтанг маргааш буюу доддугаар сарын 8-нд тодруулах юм байна.

“Улаанбаатар такси” компанийн 1991 утсанд дуудлага өгсөн эхний 1000 иргэнийг сонгуулиа өгөх байранд үнэгүй хүргэж өгөх аж.

Гэгээнтэн болон Тэнгис кинотеатр –  Хүссэн киногоо үнэгүй үзэх боломжтой.

Онлайн дэлгүүр www.jmarket.mn нь – Энэ өдөр  үйлчлүүлж буй бүх хүмүүстээ хүссэн бараагаа 21 хувь хямдруулах эрх олгож байна.

“Эвсэг Хас Сан”, “City slide Mongolia” гэх зэрэг байгууллагууд хамтран сонгогчдодоо Богинын аманд байрлах усан гулгуурт үнэгүй гулгах эрх олгохоор болжээ. Хүүхдүүд ч мөн адил ээж, аав болон ах эгчийнхээ хамт усан гулгуурт үнэгүй гулгах боломжтой гэнэ.

 Монголын анхны “Снүүкболл” тоглоомын төв– Сонгуульдаа идэвхитэй оролцосн иргэн бүрт бэлэг барих аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн