Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
З.Энхболд хуурамч албан бичиг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдана – updown.mn

З.Энхболд хуурамч албан бичиг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдана

Өнөөдөр (2017.07.06) Төрийн ордонд 13.00 цагт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж, УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг, тамга тэмдэгийг хуурамчаар ашигласан хэргээр Цагдаагийн байгууллагад өгөх гэж байгаа хэмээн мэдэгдэв.

Одоо АН-ын даргын ахлах зөвлөх хийж байгаа Зандаахүүгийн Энхболд нь өөрийн цахим хуудастаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын талаар “Ж.Мөнхбат 5000000 тонн нүүрс зах зээлийн үнээс гурав дахин хямдаар зарах эрх олгосон. 2017.04.01-нээс эхлээд Эрдэс таван толгой өргүй болж Чалкогоос бусад компанид нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зарах бололцоотой болсон. Зөвхөн сүүлийн 3 сард зөрөө нь 377.6 сая $ болжээ. ЭТТ-н 2 сая хувьцаа эзэмшигчийн нэг миний Таны цалингийн тэтгэврийн зээлийг төлөхөд биш Мөнхбат сайдын бугуйнд 260.000 $ цаг болон хувирчээ гэсэн мэдээллийг тарааж, энэ талаараа телевизүүдэд ярилцлага өгсөн байгаа.

Харин Ж.Мөнхбат энэ мэдээллийн талаар тайлбар хийж Зандаахүүгийн Энхболдын гаргаж ирсэн гэрээний хуурамч болохыг нотолсон алдаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгүүдийн зөрүүг харуулав. Мэдээллийн талаар Ж.Мөнхбатын тайлбарыг доорх  live бичлэгээс үзээрэй.

https://www.facebook.com/gogo.mn/videos/1427210757358212/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн өндөр алба хааж байсан хүмүүсийн зүгээс олон нийтийн тархийг угаахын тулд таарсан мэдээллүүд худлаа болох нь батлагдсаар байгаа. Энэ нь Монголын Төрд өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийн ёс суртахуун, хүн чанар, төрд өргөсөн тангарагаасаа няцсан байж боломгүй үйлдэл. Нэмээд гадаад ертөнцөд Монгол Улсыг муухай харагдуулах, үл хүндлэх байдал руу түлхэж, хөршгүй бас түншгүй болох замыг тэлсээр байгааг хэн хэн нь анхаарах цаг иржээ.

10 thoughts on “З.Энхболд хуурамч албан бичиг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдана

  1. Нэргүй 2017-07-06 13:56 at 13:56

    Мөнхбат Зууны их Заргач Зи-тэй заргалдаад хонгоо уруулахаас өөр юү ч олохгүй. Харж байгаарай. Зарганд ялагдаж үзээгүй хуульч шүү, Зи чинь. Энэ Мөнхбат гэж хүү өнхөрсөн баасыг нь ч гүйцэхгүй дээ, харж байгаарай

    Хариулах
    1. Нэргүй 2017-07-06 20:20 at 20:20

      МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ЗАЯАГ БАЛАЛСАН УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ АН

      Хариулах
      1. Нэргүй 2017-07-07 13:50 at 13:50

        Ардчилал гарч ирээгүй байсан бол та бид өнөөдөр хаана юу хийж байх байсан бол…

        Хариулах
        1. Зочин 2017-07-11 16:59 at 16:59

          Ёстой доо

          Хариулах
  2. Золбоо 2017-07-06 14:39 at 14:39

    Үнэнд худал гүйцэгдэхээ байсан үед Зи худалч ялах байхдаа … Угаасаа худал үгийг 1000 хэлэхээр үнэн болдог үнэн гээл гүрийх биз гэхдээ би Мөнхбатын хамгаалах гэсэнгүйээ

    Хариулах
  3. Нэргүй 2017-07-06 14:52 at 14:52

    Зи Энхболд бол үнэхээр 21-р зууны шилдэг хор найруулагч хүн. Хүн чанар муутай, хэрүүлч заргач бас эрх мэдэл өгвөл дарангуйлагч байх шинжтэй этгээд. Наранцацралтыг Орос руу захидал бмчсэн гэж гүтгээд хэрэг зохиогоод ЕСайдаас нь буулгаж байсан хорчин. Отгонбилгийг яаалаа даа.Наранбаатрыг гүтгээд шоронд хийлгэсэн. хачин шаар даа. удмаараа тийм улс.

    Хариулах
  4. zochin 2017-07-06 16:48 at 16:48

    dan deel davhar deel har mashin geed svrjigneed bsan Munkhbat uuruu odoo haluun zun davhar deeltei haluutsahgvi bna uu AN nam yalahaar har mashin hereggvi shataadag MAN yalahaar chimeegvi bdag Munkhbat hahahahaha

    Хариулах
  5. Мангар Мөнхөөд 2017-07-06 20:07 at 20:07

    ӨӨ Мөнхбатаа чи үнэхээр барахгүй. Тэр хатуу самар. Тэр хэзээ ч тийм гоомой юм хийхгүй. Харин өөрөө эргэж унаад босож ирэхгүй шүү.

    Хариулах
  6. zochin 2017-07-07 12:49 at 12:49

    Бүү итгэ.

    Хариулах
  7. 60 2017-07-07 13:59 at 13:59

    шударга биш гэдгээ өөрөө энэ мөнхбат батлачих юм

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн