МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин Баянгол зочид буудлын хашаанд байна

TSAGDAA-300x130 МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин Баянгол зочид буудлын хашаанд байна

-Гэвч нь өчигдөр УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ-

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Болорсүх дөнгөж сая (2017.07.05)-ны 20.00 цаг орчимд Эрүүгийн цагдаагийн газрын үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энд “АН-ын зарим гишүүнийг баривчилсан” хэмээн зар түгээсэн Л.Мөнхбаясгалангийн мэдээллийн дагуу хэвлэлийнхэн цугларсан байв. Харин албаныхан мэдээлэл өгөхдөө хэрэг явдал арай өөрөөр өрнөж байгааг дамжууллаа.

Нэгдүгээр зэрэглэлийн Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны мэдээллүүд алдагдаж байгаа тул ТТХ-ын газрынхан Цагдаагийн байгууллагад хандсан юм байна. Цагдаагийн байгууллага энэ мэдээллийн мөрөөр ажиллаж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг хүнийг дээрх мэдээллүүдийг задалсан хэмээн үзсэн аж.

Гэвч Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой өчигдөр (2017.07.04) 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, соната маркийн автомашин өчигдөр 15.00 цаг орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноосоо хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон байна. ТТХГ-ынханд Цагдаагийн байгууллага ийм мэдээлэл өгчээ. Харин ТТХГ-ынхан Төрийн 1 зэргийн хамгаалалтад байдаг хүний алба, амины мэдээллийг тээж яваа учраас Д.Ууганбаатарын эрүүл мэнд, амь насанд санаа зовж байна гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Мэдэгдэл

Posted by Хэвлэлийн бага хурал on Wednesday, July 5, 2017

Д.ХАЛИУН

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

22 сэтгэгдэлтэй

  1. Эзнээсээ урвасан боолыг өчиггүй цаазалдаг байсан биз дээ. Төрийн нууцыг бол өлхөн задруулах амьтан бна аягүй бол өгч ч байсан байх гадаадынханд. Алвал таарна

    Хариулах
  2. Jenko gj mafi nuhur ch bur har pr iin id shideer gaihuulah nee. Yasan gj ene iim olon hund demjihdeed bgan be. Yerunhiilugch bloh yamar ch yoszuigui hun. AN arai denduu humuusiig erunhiilugchid ner devshuulj gargaj irlee shuu

    Хариулах
  3. Тэр бичлэг нууц гэдэгтээ гол нь биш нуугаад байхаар ч юм байхгүй юм билээ. Харин хувь хүний мэдээлэлд хууль бусаар халдах нь аюултай гэм хорыг дагуулна Иргэн таны компьюторт байгаа хувийн мэдээллийг хэн нэг нь хулгайлж аваад нийтэд зарлаад явбал зүгээр инээгээд суухуу цагдаад хандах уу.Ийм үйлдлийг даврааж болохгүй.

    Хариулах
  4. тэр бичиг бичилгүүд нуугаад байх юм гүйдээ биш Төрийн нууц хадгалагдаж байдаг газрийн ажилтан өөрөө нууцийн тангараг өргөсөн нууц хадгалах үүрэгтэуй хүн байдаг учираас тагнуул хийсэнтэй эгээ нэг шийтгэх ёстой УИ дарга нь хэнч байлаа тэр алба МНЛ төрийн нууц хадгалагдаж байдаг Үнднэний аюулгүй байдлын 3 гүшүүний нэг учир тэнд тагнуул шургуулж болохгүй

    Хариулах
  5. Зи новш зууны шилдэг хорчин хүн. Энэ залууг Женкогийн мөнгөөр хахуульдан ашиглах арга сэдэж дээ. Өнөө орой нэг мэдээ эсвэл мэдэгдэл гарна даа. Ерөнхийлөгчийн сонгууль жинэхэн дайн болж бна шүү. Ирээдүйд ер нь Ерөнхийлөгч гэгч албан тушаал хэоэггүый юм бна даа.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.