Мөнхийн залуу 5 загвар

Хувцас загварын ертөнцөд байнга л тэсрэлт явагдаж, дөнгөж өнөөдөр мэндэлсэн шинэ загварууд моод сонирхогчдыг хуйлруулж, төд удалгүй хэрэглэгчдэд хүргэчихсэн байдаг. Гэвч шинэ загвар бүр Fashion шоуны тайзан дээр гялалзсан шигээ үргэлж үнэ цэнэтэй байж чаддаггүй. Нэг их удалгүй тэд хуучин эд зүйл болон хувирах нь энүүхэнд.

Гэхдээ загварын ертөнцөөс хэзээ ч халагдаж байгаагүй, жилээс жилд, улирлаас улиралд үнэ цэнээ алддаггүй загвар гэж бий. Яг ийм “Мөнхийн залуу 5 загвар” таны хувцасны шүүгээнд байнга байх ёстой. Үргэлж залуу, үргэлж ихэмсэг, үргэлж үнэ цэнэтэй байж ирсэн эдгээр загварууд таныг хамгийн донжтой, хамгийн дэгжин харагдуулах болно.

  1. Элсэн цаг

Бүсгүй хүнийг хамгийн тачаангуй, дур булаам харагдуулж, биеийн хэлбэр, гоо үзэсгэлэнг даавуу төдийхний араас нуулгүй илчилдэг “Элсэн цаг” стилийн нууцыг АНУ-ын секс билэг тэмдэг, хайр дурлалын бурхан гэгдэх Мэрилин Монро сайн мэддэг байв. Чухамдаа яг энэ загвар түүнийг ХХ зууны түүхэн дэх хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн нэг гэсэн тодотголоор үүрд гоёход хүргэсэн юм.

Хэрвээ бүсгүй та Мэрилин Монро шиг бие галбиртай бол түүнээс суралц. Биеийнхээ энэ хэлбэрт анхаарлаа хандуулж, бүсэлхийн шугамыг онцгойлсон даашинзаар гоё. Мөн бэлхүүс нь өндөр харагдах харандаа хэлбэрийн юбка өмссөн ч дэгжин харагдах  болно. Ийм загвар эмэгтэй таны  бие төгс биш байсан ч  үргэлж секси харагдуулдаг онцлогтой.

monro-300x174 Мөнхийн залуу 5 загвар

  1. Мөнхөд гангарах хар даашинз

Та санаж байна уу. ХХ зууны гоо үзэсгэлэнт, загварын хатан хаан Одри Хепберны тоглосон “Тиффанигийнд өглөөний цай уусан нь” киноны гол дүрүүд хар хувцастай байдаг шүү дээ. Одри Хепберныг кино ертөнцийн түүхэнд од болон гэрэлтэхэд энэхүү хар даашинз онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Яг ийм энгийн жижигхэн хар даашинз эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой.

Хэрвээ таны шүүгээнд ийм даашинз байгаа бол өөр хэд хэдэн загварыг нэмж сонгож болно шүү дээ. Гэхдээ шинэ сонголтынхоо загвар хийц, материал, бүрдэл хэсэг, чанарт анхаарал хандуулаарай. Даашинз тань ажиллаж, амарч, зугаалах аль ч үед танд ямар нэгэн байдлаар төвөгтэй санагдахааргүй, биед эвтэйхэн байх ёстойг бүү март.

odri-300x174 Мөнхийн залуу 5 загвар

  1. Төгс биш загварууд

Энэ дүрмийн хамгийн тод жишээ бол Английн загвар өмсөгч Кэйт Мосс. Дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсуудыг чимж явсан, нэрт топ модел энэ бүсгүй юу өмссөн байхаасаа үл хамаарч үргэлж тайван дүр төрхтэй бас гайхалтай харагдаж чаддаг. Түүнийг саяхан загварын ертөнцөд мэндэлсэн биш моод хөөгчдийн тоож харахааргүй болтол хуучирсан сонгомол загварууд нь туйлын дэгжин хээнцэр харагдуулдаг.

Хайш яайш, хайхрамжгүй хэлбэрийн бас үрчлээстэй мэт харагдах цамц, даашинз мөн савхин болон жинсэн хувцас, этгээд малгай таныг загварлаг харагдуулахаас гадна энэ бүгд эмэгтэй хүн заавал моод хөөж эсвэл төгс хувцаслах албагүйг нотлоно. Энэ бол бүсгүй чиний “бүрэн дагаж мөрдөх” загварын дүрэм байх ёстой. “Төгс бус загвар”-ууд таныг илүү үнэ цэнэтэй, илүү анхаарал татам харагдуулахыг энд заавал тэмдэглэн хэлэх нь зөв.

Fotosessii-Moss-300x225 Мөнхийн залуу 5 загвар

  1. Нарны том шил таны асуудал”-ыг нууцлах болно

Нарны гоёмсог загвартай том шил, хар линз нь эмэгтэй хүний хамгийн сайн найз юм. Хангалттай нойр авч чадаагүй өдөр, гоо сайхны хагалгаанд орсны дараахь үе, хэн нэгэнд уурлан гомдсон сэтгэл зүйн тэнцвэргүй мөчүүдэд тэр таныг тулгарсан асуудал бүрээс нууж чадна.

Хэрвээ та ийм сонголтод бэлэн байгаа бол нарны шилэн дээрээ нэмээд хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэгийг хослуулан аваарай. Энэ бүгд таныг үргэлж загварлаг харагдуулах болно.

narnii-shil-300x174 Мөнхийн залуу 5 загвар

  1. Жинс бол үүрдийн найз

Жинсэн өмд, цамц. Энэ бол хэзээ ч “оршуулах” аргагүй болтол дархлаажиж чадсан хувцас загварын ертөнцийн оргил бүтээл юм. Он жилийн явцад шинэ загварууд төрөн гарч байдаг ч цаг агаарын ямар ч нөхцөлд өмсөж болох жинс ямар ч даавуун бүтээгдэхүүнд байр сууриа тавьж өгөхөөргүй болсон. Нэмж хэлэхэд энэ хувцас орчин үеийн залуучуудын хэв маягаас хэзээ ч салдаггүй нь бүр гайхалтай.

maxresdefault-300x199 Мөнхийн залуу 5 загвар

Бэлтгэсэн Д.ХАЛИУН

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.