Монголын улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулиас халуухан үйл явдал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас өрнөж эхлэв. Тодруулбал, төрийн мэдэлд 100 хувь шилжээд байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорейшн” ХХК буюу Худалдаа хөгжлийн банкийг бүртгэх нь зөв гэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын 8-ны өдөр гарсан байна. Харин саарал ордныхон энэхүү шийдвэртэй холбоотой асуудлыг өнгөрсөн баасан гаригт ярилцсанаар “Эрдэнэт үйлдвэр” ард түмнийх байх эсэх асуудал нийтийн дунд дахин сэргэлээ. 

Үйл явдлыг эргэн сануулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Монголын зэс” корпорац өнгөрсөн оны зургадугаар сард худалдан авснаа зарлаж, тус үйлдвэр Монголын талд 100 хувь шилжлээ гэж байв. Гэвч Монголын эдийн засгийг байгуулагдсан цагаасаа л нуруундаа үүрч дүүрч яваа энэхүү үйлдвэрийн 49 хувийг авах давуу эрхээсээ Засгийн газар татгалзаж, залилангаар шахуу арилжааны банк руу шилжүүлчихсэнд л учир байсан юм.

“Эрдэнэт” 100 хувь Монголынх боллоо гэх АН-ынхны пиар үнэндээ цонхны цаанаас долоолгосон чихэр байлаа. Харин шинээр байгуулагдсан Засгийн газар Ажлын хэсэг томилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол төрд буцаан авах тогтоолын төсөл боловсруулж, “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлуудыг шалгаж эхэлсэн. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ч ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэр хууль бус гэх дүгнэлт гаргасан.

Ийн байсаар 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэхийг хуралдаанд оролцогч гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэн. Ингэснээр тус үйлдвэрийн 49 хувийг Монгол төрд буцаан авах тогтоолын төслийг баталж, тус үйлдвэр жинхэнэ утгаараа 100 хувь Монгол Улсын өмч болсон. Харин одоо өнгөрсөн баасан гаригт болсон үйл явдлыг харъя.

Чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар гишүүд хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн шийдвэр гараад таван сар болж байгаа шүү, Ерөнхий сайд аа. Засгийн газар нэг шийдвэр гаргачихаад шүүх дээр түдгэлзчихлээ гэж хүлээгээд л таван сар болчихлоо шүү дээ, та нар. Өөр гарц бас байгаа шүү. Энийгээ хийх хэрэгтэй. Олон түмэн чинь хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэр хэрэгждэг юм уу, үгүй юм уу гээд хараад сууж байгаа. Тэгээд л Засгийн газар нь нэг шүүхийн шийдвэр яриад суугаад байх юм.

Тэр шүүхийн шийдвэр чинь нэг агентлагийн л гаргасан шийдвэрийг хүчинтэй, хүчингүй гэдэг юм ярьж байгаа. УИХ, Засгийн газартай холбоотой юм ярихгүй байгаа. Энэ нь дээрээ анхаарал тавих нь зүйтэй байх. Ард, урд нь янз янзын хүн байгаа гэж айгаад Засгийн газар нь ингээд суугаад байдаг юм уу” гэсэн юм. Энэ нь өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг чимээгүй хүлээж суусан Ерөнхий сайд тэргүүтэй ажлын хэсгийнхнийг “Эрдэнэт”-ийн асуудлаа нэг тийш даруй шийдэхийг сануулсан сануулга болох шиг боллоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

By updown

One thought on “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх няцаасны учир”
  1. дээгүүр юү болоод өнгөрчихвөө,шүүх гэдэг байгуулгыг шинэчилэх болсон юм бишүү,авилга цалин хоёр нь багадаад бүр сүүлдээ ард түмнээсээ авилга авхаар шийджээ,догширсон бна шүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн