Тэнэглэлд хязгаар бий

-Олны саналыг авахын тулд хамгийн эмзэг сэдвийг босгож, бүхэл бүтэн ард түмнээ басамжилан доромжилж болохгүй-

Ардчилсан намынханд “Тэнэглэлд хязгаар бий” шүү гэдгийг сануулах цаг иржээ. Өчигдөр (2017.07.02) -ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулгыг дуудан “Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас бүх хүмүүсийн өрийг тэглэх алхам хийж хэрэгжүүлээрэй” хэмээн захиж байх юм. Өөрийгөө бараг Ерөнхийлөгч болчихсон мэт бодчихсон зогсох бараг л “за” гээд зогсож байх юм. Тэдний энэ зэрлэг популизм, том тэнэглэлийг сумогийн их аварга Дагвадорж live хийн нийгмийн сүлжээгээр дамжууллаа.

Өнөөдөр Монголд өргүй айл өрх гэж бараг байхгүй. Ипотекийн зээл, машины зээл, тэтгэвэрийн зээл, оюутны сургалтын зээл, цалингийн зээлд иргэд дарлуулж байгаа нь үнэн. Гэвч хэдхэн хоногийн дараа болох сонгуулийн дахин санал хураалтаар олны саналыг авахын тулд хамгийн эмзэг сэдвийг босгож, бүхэл бүтэн ард түмнээ басамжилан доромжилж болохгүй байх аа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ард түмний өрийг тэглээд өгөх эрх мэдэл байхгүй гэдгийг С.Эрдэнэ, Х.Баттулга нар сайн мэдэж байгаа. Бас Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ч амлалт нэхсэн хүмүүст өгөх “Эрх баригчид миний саналыг дэмжихгүй байна. Би яаж ч чадахгүй байна” гэсэн зальжин хариулт нь яг одоо ч халаасанд нь байгааг тэд сайн мэдэж байгаа.  Хэрэв иргэдээ өрийн дарамтаас чөлөөнө өө гэвэл энэ асуудлыг эрх барьж байгаа Засгийн газрын Ерөнхий сайд шийдэх эрхтэй гэдгийг ч тэд мэднэ.  Харин АН-ын удирдлагуудын ийм явуургүй, олон нийтийн эмзэг сэдвийг хөндсөн энэ арчаагүй аргын цаана санал хураалтын үеэр ахиухан санал зулгаах гэсэн өрөвдөлтэй арга нуугдаж байх нь аймшигтай.

Монголын эдийн засаг дахь өр зээлийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Бодит байдал дээр банкууд нийлээд 12 их наяд төгрөгийн зээл гаргасан байгаа. Үүний 47 хувь буюу 5.6 их наяд нь иргэдийн зээл. Үнэн хэрэгтээ Засгийн газарт 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх боломж байхгүй.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд иргэд зээлээ төлөхөө зогсоовол яах вэ. АН-ынхны шоунд хууртсан иргэд Ерөнхийлөгч чөлөөлөх юм чинь гээд зээлээ төлөхгүй хаяж эхэлбэл Монголын бүх банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурна. Дампуурахдаа тулсан банкууд иргэдийн орон сууц, хашаа байшин, автомашин гээд банкны барьцаанд тавьсан өөдтэй өнгөтэй бүхнийг гэрээнийхээ дагуу хураах нь тодорхой.

Эндээс АН-ын сонгуулийн ялалтад улайрсан зэрлэг популизм харагдаж байгаа байх. Ард түмнээ бодсон биш, ард иргэдээ хорлосон энэ зэрлэг популизмын хохирогчид нь банкны хадгаламж эзэмшигчид, ард түмэн өөрсдөө байх болно. АН-ынхаан тэнэглэлд хязгаар бий шүү. Иргэдээр багахан тоглоорой.

Н.ТУНГАЛАГ

 

Түлхүүр үг: ,,

  • WordPress
  • Facebook

76 сэтгэгдэлтэй

    • Үүнээс үүдэх ямарваа сөрөг үр дагаварыг Баттулга Эрдэнэбат, Эрдэнэ тэргүүтэй АН ын луйварчид үүрнэ. Лаг шавранд гүнзгий шигдлээ дээ . Улс орныг дампууртал идсэн. Дээр нь зээл тавьсан. Тэр их өрийг яаж дарах болж байна. Яаж ч бодсон идсэн их мөнгөө хав дарах арга.

      Хариулах
  1. АН ард түмнийг ийм амлалтаар хуурах нь энэ нам тэр чигтээ хулгайч луйварчид,офшорчдын нам болсноо харуулж байна. Энэ намд эрүүл саруулаар сэтгэдэг хүн нэг ч үлдээгүйг харууллаа. Намын жирийн гишүүд бид намаа шинэчлэх аянд мордохгүй бол оройтлоо.удвал түүхийн тавцангаас арчигдах юм байна.

    Хариулах
    • Бутэхгуй санагдаж байвал та ходолмор хийж узээгуй оорийнхоо хэлдгээр популизмаар амьдарч байгаа юм байна.Монгол хун ашдийн билгээс амны билэг гэдэг ярьж мороодож байж бутдэг хунийг доромжилж байгаад ажил бутэхгуй,муу хэлэх чинь оорт чинь тусах тул хэлэх хийхээ бодмоор юм.

      Хариулах
      • 4жил төрийн бүх эрхийг барьж байхдаа хийгээгүй байж одоо рордохоо болисон дээрдээ АН.Тэгээд ч ерөнхийлэгч хүнд тийм эрх мэдэл бхгүй.Монгол парламентийн засаглалтай

        Хариулах
          • Өггөрсөн дөрвөн жилд хамтарсан нэртэй ч бүх эрхийг АН барьж байсан. Тийм учраас улс дампуурсан. Одоо МАН-ын засгийн газар нааштай юм хийж байна. Үзье гэвэл үзэж болно,үгүйсгэе гэвэл үзэгдэхгүй.Өр тэглэх ёстой аюултай популизм. Үүнийг дэврээж байгаа өөрийгөө энгийн ингэн шэж байгаа хүн та ч бас аюултай популист болж таарна.

  2. За ард түмнээ баялагийн тэгш хуваарьлалтаас нэг удаа хүртээж өрнөөс гаигна гэхэд юу нь болохгүй байна даа.30 гэр бүл хэдхэн компани хувааж идэж байна шүү дээ. Бид дэмжиж байна.

    Хариулах
    • юү нь болохгүй бгаан,хэдхэн хүний гарт бүх баялаг төлөрөөд бна,малнуудаа,үхсэний чинь популизм,нэг их гадаад үг хэргэлсэн хүмүүс,хятадын зууш болхоороо ойлгох гээд бгаа малуудуу

      Хариулах
    • Зээлийн гэрээнд болохгүй бол улсаар төлүүлнэ гэсэн заалт байхгүй. Зээл авахдаа унжиж байгаад улсаараа төлүүлчихнэ гэж бодож байгаагүй. Энэ хоёр үнэн дундуур хоосон хор хутгаж ашиг хайж олон түмнээ үймүүлэх хэрэггүй. “Яагаад зээл тэглэж болохгүй гэж” гэж байгаа таны дотор ч гэсэн яагаад ч болохгүй дээ гэсэн бодол байгаа. Үнэнээрээ бай.

      Хариулах
      • Тэр ГРЕК ВЕНЕСУЭЛ гээд улсыг хар удахгүй тийм болно хөрөнгө оруулагчид байхгүй болж бүх банк дампуурана малаа ойлго за юу ийм тэнэг зүйл хийж байгаа хүнийг сонгож хэрхэвч болохгүй

        Хариулах
    • Хаха. Эд нар идсэн ууснаа л дарах башир арга хэрэглэж бна. АН ын тавьсан их өрийг ард түмэн бид л дарна. Угтаа эдний идсэн мөншө шүү дээ. Эх оронч , Монгол гээд орилоод байсан хаа бна. Дан урвагч, гадны гар хөлүүд. Монголыг яаж унагах вэ гэж л ажилладаг нам.

      Хариулах
  3. АН-ийг ийм балмад үйлдэл хийж иргэдийн тархийг угааж, ард иргэдээ тархиний тураалтай гэж үзэж ийм мэдэгдэл хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Монголын иргэд тэгвэл ийм амлалтанд хууртаж саналаа өгөх үү? Монгол улсын Ерөнхийлөгч иргэн бүрийн өрийг дарах эрх нь байгаа юу гэвэл үгүй. Монгол улс удахгүй ГРЕКийн араас орох үе ирнэ шүү энэ хүнийг гарвал.

    Хариулах
  4. Хулгай худал 2-г том хийх тусам баригдахад хэцүү болдог гэсэн зарчимаар Баттулга ажиллаж байна. Нөгөө талаас гадаадын банкуудад зах зээлээ нээж өгөхгүй удсаны сул тал ингэж илэрч байна. Улс төрчдийн хяналтанд байдаг Монголын банкуудын монополийг задлаж өрсөлдөөн оруулахгүй бол ийм юм эрт орой хэзээ нэгэн цагт болно.

    Хариулах
  5. Тuya Tuya Монгол улс маань хувь хүний өрийг төлөх учиргүй. Тэгэхэээр хэдэн сая иргэдийнхээ өрийг ч төлөх учиргүй. Зээл авсан хүн бүр өөрөө зээлээ төлөх учиртай. Ийм зарчим үйлчлэх учиртай. Харин хүн бүр дур дураараа аашлаад хувийн эрх ашгаа дээдлээд, хоорондоо барьцаад байх аваас эцэс сүүлд нь улс орон маань хохирох болно. Зарчимтай зүйлийг тэр зарчим шаардлагаар нь явуулах учиртай. Зарчимаа хайхрахгүй хүн бүр эрх ашгаа дээдлээд байгаа учраас ийм эмх замбараагүй дур зорго, хариуцлагагүй явдал үүрлээд байгаа юм шүү дээ.

    Хариулах
  6. Та нар 60 тэр бумыг яагаа ч үгүй мөртлөө яагаад хийе гэж сэтгэж байгаа нэгийг ингэтлээ үзэн ядаад байгаа юм. Монгол хятадаар дүүрсэн цагт амаа барих вий. Энэ тэсэргүүцээд байгаа нөхөд. Сошиалын төлбөртэй гар

    Хариулах
  7. Ард түмэн минь бидэнд сонгочих ерөнхийлэгч даанч алга. Угаасаа өнгөрсөн 4 жил ч гэсэн бараг ерөнхийлөгчгүй улс шиг байсан биз дээ.

    Хариулах
  8. Amandaa orson bolgon.g ymar ch syyltgyigeer gargaj ard tymniig uursudtuiguu adil ucan teneg gej oilgoj bgaa ene heden hudalch hulgaich zailaasai unuudur di bolj bval margaash.n mongol hamaagyi gej shuud l helj bna snyy gee

    Хариулах
  9. Unuudur bidnii dund urgui hun gej bhgui. Bidnii naiz nuhud. aav eej ah egch . Harin bidnii urtei bgaag dalimdulan hamgiin emzeg sedviig barij avan sanal huraaltanda ashiglaj bgaa n uneher shudarga bus sanagdaj bna. Jenko garaad 3say hunii buh utiig tsairuulna gesen joohn huuhdiin ulgert itgehee bolih heregtei.

    Хариулах
  10. imerhuu tgloomto hudal yarij turiin undurlug bolood yg yhinbe idej handaggumdaa chvas yhaww mna mngolchud tgd urtei hun mundahgugas ene ulgertn itgeed sngoltoo buruu hged haramsna tgsnees aldhas umnu sngoltooo l zuw hiih hregteedee

    Хариулах
  11. Өөрөө өртэй болгож хаячихаад ард нь өрийг нь тэглэнэ гэж ард иргэдийг басамжилж ард түмний эмзэг сэдвээр өөртөө санал цуглуулах гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс юмдаа Тэнэглэлд хязгаар бии шүү

    Хариулах
  12. Маргаашийн төлөө монголчууд бидний хийж чадах хамгийн том зүйл бол эв нэгдэл. Эв нэгдлийг хүч, хөгжил байнга дагадаг нь амьдралын үнэн.Эвтэй Монгол Ялна

    Хариулах
  13. МАН ер нь босгож бүтээж ирсэн түүхтэй, засаг барих туршлагатай нам. Нөгөөдүүл нь эсэргүүцэх жагсах, шүүмжлэхдээ сайн. Чаддаг чаддаг ажлыг нь л хийлгэе

    Хариулах
    • Баттулгыг дэмжихгүй гэхдээ Нэр минь Монгол , Яс минь Монгол, Цус минь Монгол,Зүс минь Монгол

      Харин тийм, осолдсонс эмч нарыг хүртэл ийм юмандаа ашиглаж бдг Аса ч бас муухай бна шүү. Ард түмний амьдрал хэцүү өрөөс өр.н хооронд бгаа нь үнэн ч түүнийг ардчилсан нам төлж дийлэхгүй нь Гашуун үнэн. Ерөнхийлөгч болоод биш засгийн газарт ажиллаж бхдаа, эрх нь бхд өмнөх жилүүдэд хийхгүй яасын. ? Үнэндээ энэ өрийг танай намыхан л бий болгоо биз дэ.

      Хариулах
  14. Ard tumen tur barih terguunee songodog bolohoos erunhiilegch boloogui bhad ingej huurch sagsuuraad yahwee odo iim bgaa hun ner dewsheed garaad irwel ih yum bolohnee zolignuud chin Ewtei mongol eeltei tur ylna

    Хариулах
  15. Өөрсдөө самарч хаячихаад ингэж болохгүй ш дээ. Тэгээд ч хүн бүр өөрсдийнхөө тавьсан өрийг өөрсдөө л хариуцах ёстой. Хэтэрхий популист амлалт өгөхөөр мунхаг хар масс нь өнөөдрөөрөө сэтгээд дэмжиж тэнэгтэх вий дээ

    Хариулах
  16. ХАЛТМААГИЙН ХҮҮ ЧИ ӨНГӨРСӨН 2012-2016 ОНЫ ЗАСГИЙН ҮЕД НАМЫНХАНДАА ХЭЛЖ БААТАРЛАГ ЗОРИГТОЙГООР НААД ӨРНӨӨС ГАРГАХ АЖЛАА ХИЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ТЗ-ИЙН БОЛОН БОНДЫН МӨНГӨ ИДСЭН ЧИНЬ ОДОО ИЛЭРЧ БАЙНА ҮЙЛИЙН ҮРГҮЙ ТЭНЭГ ХҮН ЮМАА ЧИ АРД ТҮМНИЙГ МИНЬ БҮҮ ДОРОМЖИЛ ДОРЖЗОДОВ ТА 2 ҮЛГЭРЭЭ ДУУСГАХГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА УУ ЧАМТАЙ АДИЛ ТЭНЭГ БИШ Л БОЛ АРД ТҮМЭН ТЭНЭГТЭХГҮЙ ЗА АРДЧИЛСАН НАМ УЛС ОРНЫГ УНАГАЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ ХУЛХИДАЖ САНАЛ АВААД БҮҮР ГАРШСАН ШҮҮ ДЭЭ ТА НАРЫН ЗАНГ МЭДНЭ

    Хариулах
  17. МИНИЙ АРД ТҮМЭН САЙХАН СЭРЭХГҮЙ ЗҮҮДЭНД БҮҮ ИТГЭЭРЭЙ ХУЛХИДНА ШҮҮ ДОНГОДОЖ БАЙГАА ШҮҮ ИЙМ ИНЭЭДТЭЙ ЮМ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ МӨНГӨ ТАРААСААР БАЙГААД 2 ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ 100,0 ХҮНИЙ ИЛҮҮ САНАЛ АВСНААСАА ИЧЭЭЧ ЭЭ ТА НАР ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ Л ДЭЭ ДААНЧ ДААНЧ

    Хариулах
  18. Hamgiin gol ni yaj uriig ni tegleh ve gedgiig ni humuus sain oilgoogui bj bitgi yum bichildee, ulsiin tusviin munguur uriig teglene gj heleeguishdee. Tavantolgoigoos ahij ard tumendee hishig hurteej, ter huvitsaaniih ni nogdol ashgaar uriig ni teglej ugnu gesen shuudee.

    Хариулах
  19. Ямарваа нэгэн сөрөг үр дагаварыг Баттулга Эрдэнэ Бат Эрдэнэ гэх поп эрхэмүүд үүрэх болно. Лаг шавранд суулаа даа АН ын луйварчид

    Хариулах
  20. Man garch irehdee bas gadaad uriig darna gj garch irsen yaj yugaar yamar eh uusverees gdgee helelgui garch ireed odoo 7turliin tatvar nemsen. Anhnaasaa tatvar nemne ouvs.aas zeel avch darna gj helsen bol bid aongohui bsan hench ingej ajillaj chadna

    Хариулах
  21. цалин тэтгэвэрээ нэмэх мөнгөгүй байж яаж олон мянган хүний зээлийг хаах гэсий боломжгүй юм байна даа Баттулга та өөрөөсөө өгөхгүй юм бол

    Хариулах
  22. Enkhee Enkhbayar.d@outlook.com

    Жинхэнэ ёстой ШААН БИЗ — ИЙМ АМЛАЛТ ЁСТОЙ ЖИНХЭНЭ МЯНГУУЖИНЫ ҮЛГЭР! ГАЙГҮЙ ЮМ БОЛ УУ ГЭЭД ДЭМЖСЭН ЧИНЬ ЁСТОЙ ТОМ ТЭНЭГТДЭГ БАЙНА ШДЭЭ! ЭНЭ АН-ЫН ХҮМҮҮС ЯАГААД БАЙГААМ ХОРЛООД БАЙГАА ЮМ УУ??? ЮМ МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД ГЭЭД БАСАМЖЛААД БАЙГАА ЮМ УУ?!!! ЯАХАВ ГАЙГҮЙ ЮМ БАЙНА ГЭЖ БОДСОН ЧИНЬ ЁСТОЙ ТОМ ТЭГНЭГДДЭГ БАЙНА ШҮҮ!!! ТЭР АСА МАСАА БОЛЬ ЧИ!

    Хариулах
  23. Оффшорын их мөнгийг оруулж ирэхэд л бүх өр тэглэгдлээ. МАН-ийхан болон түүний дэмжигчид авлигач луйварчдыхаа мөнгийг хөрөнгийг ердөө санахгүй юм. Авлигач оффшорчдыг хамгаалж тэдэнд тал засан долигонож л чадна. Тэдэнд ард түмний өмнөөс дуугарах үг гэж баймааргүй л санагдах юм даа.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.