Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Британийн тусгай ажилтнууд Афганистанд үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулжээ – updown.mn

Британийн тусгай ажилтнууд Афганистанд үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулжээ

-Мөрдлөг шалгалтаар Британийн тусгай ажилтнуудтай холбоотой 675 хэрэг илэрсэн байна-

Британийн тусгай үүрэгт SAS  хүчнийхэн 2010-2013 онд Афганистанд зэвсэггүй энгийн номхон иргэдийг хөнөөж байсан ажилтнуудынхаа үйлдлийг нуун дарагдуулжээ. Энэ тухай “The Times” сонин цэргийн цагдаагийн газрын эх сурвалжид үндсэслэн ням гарагт мэдээлсэн байна. Тухайлбал, SAS-ын нэг отрядынхан шөнийн эргүүлийн үеэрээ “Талибан” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдэж байсан энгийн иргэдийг гэрээс нь баривчлахын оронд шууд хөнөөсөн аж.

Ингэхдээ Британийн тусгайгийнхан тайландаа хамтарсан ажиллагаа явуулсан,  энэ үеэр Афганистаны тусгай ажиллагааныхан буудалцаан хийсэн гэж бичээд амиа алдсан хүмүүст дайчдын командлагчдын ашигладаг гэх Макаровын гар бууг бариулж зургийг нь авдаг байжээ. Гэвч зарим цогцосноос Британийн армийнхны хэрэглэдэг патроны сум олддог байсан бөгөөд амиа алдагсдад бариулсан зэвсгийн серийн дугаарууд нь ижил байсан зөрчил дутагдал илэрсэн байна.

2014 онд эхэлсэн энэхүү мөрдлөг шалгалт “Nortmoore” хэмээх нэртэй бөгөөд Британийн тусгай ажиллагааныхны 2010-2013 онд Афганистанд үйлдсэн хууль бус 675 үйлдлийг баталгаажуулжээ. Их Британийн БХЯ эдгээр хэргийн 90 гаруй хувийг хаасан бөгөөд өдгөө 10-аад хэргийг нь судалж байгаа гэж баталж байна. Тус яамны төлөөлөгч “Вант улсын цэргийн цагдаагийн газар Афганистад үйл ажиллагаа явуулж байсан цэргийн хүчнийхний гэмт үйлдэлд ямар нэгэн нотолгоо олоогүй” гэж мэдэгдсэн байна.

Хэргийн шалгалт 2021 он хүртэл үргэлжилнэ. Гэхдээ БХЯ-наас олонх хэргийг энэ зун шалгаж дуусгахыг шаардаж буй юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөрдөн байцаагчдыг баримтаа нарийн судлах цаг гаргуулахгүйн тулд зориуд ингэж яаруулж байгаа гэнэ.

Э.МӨНХЗАЯА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн