Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүчингүй болж, долдугаар сарын 07-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Мөн МАХН-аас тавьсан Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолох шаардлагын дагуу хяналтын тооллого явуулах гэж буй.
Гэвч хяналтын тооллого хийх шийдвэр гарсны дараа “Баян-Өлгий аймагт сонгууль будлиантсан. Манай нэр дэвшигч арав гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахсан МАХН-ынхан энэ тооллогод оролцохоос татгалзсан байна.
Цагийн зөрүүтэйн улмаас Улаанбаатараас нэг цагийн дараа санал хураалт нь эхэлж, нэг цагийн дараа дуусдаг Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүн мөн л нэг цагаар хоцорч ирдэг. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн үүнийг мэддэг хэрнээ олон нийтэд мэдээлээгүй, хоосон хардлага үүсгэсэн нь олон нийтэд мөн таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байна.
Хиншүү Ганбаатар батгана суусан газар балагтай гэдэг шиг амьтан байна,
california payday loans online
payday loans online
cash advance tampa