Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ

Өчигдөр (2017.06.28) Архангай, Булган аймгийн нутгаар хүчтэй салхи шуурч, мөндөр орж Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарчээ. Орой 21.57 цагт эхэлсэн байгалийн хүчтэй үзэгдлийн улмаас эрчим хүчний 56.4 км-ийн урттай шугамын 14 төмөр бетон тулгуур хугарсан байна. Үүнээс болж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн  125 сум цахилгаангүй болжээ.

Эрчим хүчний сайд тушаал гарган ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарласан байна. Шөнийн 02.00 цагт Хангайн бүсийн салбар Хархориноос арван хүний бүрэлдэхүүнтэй баг, мөн 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гарч гэмтэлийг засахаар ажиллаж эхэлжээ.

Мөн 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гэмтэлд шаардагдах эд ангийг авч өглөө 05.34 цагт Улаанбаатараас гарсан байна. Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах ажлыг Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан баг хариуцаж, орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.