Техник технологи цаг хугацаатай уралдан хөгжиж, тоног төхөөрөмж, үйлдлийн систем хөгжүүлэлтээсээ хальж, хиймэл оюун ухаан, суралцагч машиныг энгийн хэрэглээ болгох хөгжлийн шинэ давалгаа эхэллээ. Бүхий л салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр дэлхийн залуучууд өрсөлдөж дөнгөж эхэлж буй энэхүү цаг мөчид манай Монгол залуучууд ч хоцролгүй, шил даран орох боломж бүрэн нээлттэй.

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

Энэхүү боломжийг програм хөгжүүлэгч залуустаа мэдрүүлэх, залуусынхаа хиймэл оюун, суралцагч машины чиглэлээрх судалгааны ажлыг нь дэмжих, ур чадварыг нээн, өөр хооронд нь өрсөлдүүлэн, хөгжүүлэх зорилгоор UB HACKАTHON 2017″ тэмцээн шилдэг хөгжүүлэгчдийн дунд боллоо. Тэмцээнийг хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч Могул Консалтинг Сервис компаниас 06 сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Ай Ти Зон компани ажиллалаа.

Тус  тэмцээнд 100-аад залуус бүртгүүлснээс анкетын шалгаруулалтад тэнцсэн нийт 24 оролцогчдоос бүрдсэн шигшмэл 9 баг тэмцээнд өрсөлдсөн байна. Шалгарсан багууд тасралтгүй 48 цагийн хугацаанд Ай Ти Зон компанийн Green ERP системийн гарын авлага, FAQ буюу түгээмэл асуулт бүхий Монгол текстээс “машин өөрөө” суралцан, хэрэглэгчийн хүсэлтэд автоматаар хариулт өгдөг ухаалаг чат бот хийж өрсөлдсөн юм.

 

Тус даалгаврын зөвлөхөөр Ай Ти Зон компанийн Програм хангамж хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Т. Төгөлдөр, Ай Ти Зон компанийн ERP хэлтсийн дарга А. Ганбаатар болон Deloitte Consulting –ийн ахлах хөгжүүлэгч Б. Адъяа нар тус тус ажиллаж, багуудад тусламж, зөвлөгөөг үзүүлэв.

Тэмцээний шүүгчдээр Монгол улсад Machine Learning чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн БС-ийн Доктор, Профессор, Төрийн соёрхолт эрдэмтэн Ч. Алтаннар болон Ай Ти Зон компанийн Програм хангамж, Бизнесийн автоматжуулалтын газрын дарга Б. Нямцэрэн болон Ай Ти Зон компанийн Технологи хариуцсан менежер П. Баасанбат нарын мэргэжлийн, туршлагатай шүүгч нар ажиллав.

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

UB HACKАTHON ТЭМЦЭЭН

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн