“Хар машин”-ы дүн болон техникийн тооллого хоёрт зөрүү гараагүй

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч өнөөдөр (2017.06.28) зургадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн тооллого хийх үйл явцыг хянаж, ажигласан байна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан хяналтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж тэд мэдэгдэв.

Ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц нээлттэй ил тод явагдсан байна. Хэсгийн хороод хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн ч зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарчээ.

Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22.00 цагт эхэлсэн байна. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан ч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаанууд гарчээ.


Техник тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилжээ. Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй байна. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан аж. Энэ нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолсонтой холбоотойг тогтоосон байна.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.