Дональд Трампын засаглалын үед АНУ-ын нэр хүнд, чансаа буурчээ. Европын олон орнуудад АНУ-ын чансаа Жорж Бушийн бүрэн эрхийн төгсгөл үеийнхтэй зэрэгцэн иржээ. Иракт довтолох шийдвэр гаргасан Ж.Бушийн засаглалын үед АНУ-ын чансаа ихээхэн доошилсон юм.

Харин АНУ-д  найрсагаар хандах хандлага Трампын засаг барьсан таван сарын дотор 64 хувиас 49 хувь хүртэл унасан байна. Энэ тухай  Pew Research Center төвийн асуулга харууллаа гэж Reuters мэдээлэв. Ерөнхийлөгч болонгуутаа л Трамп “Нэн түрүүнд Америк” гэсэн бодлогыг барихаар амласан. Тэр цагаас хойш Мексикийн хил дээр хана босгох, Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарна хэмээн байнга мэдэгдэж, Канад, Хятад, Герман зэрэг орнуудыг  шударга бус худалдаа явуулдаг гэж муулаад амжсан байгаа.

АНУ-ын чансаа Мексикт эрс унасан ба одоо мексикчуудын 30 хувь нь л АНУ-д нөхөрсөгөөр ханддаг болжээ. Обамагийн үед тэдний 66  хувь эерэг сэтгэлтэй байжээ. Канад, Германд чансаа  тус бүр  22 хувиар буужээ. Асуугдагчдын 75 хувь нь Трампыг их зантай, 62 хувь нь аюултай гэж үзэв. Харин америкчуудын 55 хувь түүнийг хүчтэй лидер гэж нэрлэжээ. Санал асуулгыг 37 оронд явуулсан байлаа.

Эх сурвалж:  Reuters 

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн