Өчигдөр (2017.06.26) МИАТ компанийн Бээжин -Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд зорчиж явсан нэг иргэний бие муудаж хүнд байдалд оржээ.

Тухайн үед зорчиж явсан эмч нар болох  АШУИС-ийн дүрс оношлогооны тэнхимийн эрхлэгч н.Эрдэнэбилэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн мэс заслын эмч н.Онон, н.Ган-Эрдэнэ нар  өвчтөнд мэргэжлийн тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.

Онгоц Улаанбаатар хотод аюулгүй газардаж, бие нь муудсан зорчигчийг эмнэлэгт хүргэсэн аж. МИАТ-ын хамт олон түргэн тусламж үзүүлж  эрдэнэт хүний амь аварсан эмч нартаа чин сэтгэлийн талархал дамжуулжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн