Америкийн албан тушаалтнуудаас авсан мэдээллийн дагуу Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засаг захиргааны болгоомжлолыг үл тоон Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах маш их хүсэлтэй байгаа талаар Associated Press агентлаг дамжуулжээ. Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч Д.Трамп хоёр  дипломат ёс журамын дагуу уулзах ёстой гэж Америкийн лидер үзэж байгаа гэнэ.

АНУ-д яг одоо Трампыг Оросуудтай холбоотой эсэх талаар яригдсан дуулиан их байгаа нь Трампын захиргаанд Москватай хэрхэн харилцах вэ гэдэг хандлага тулгарч, энэ асуудал тэдний толгойн өвчин болоод байна.

Трампт Оросоос зай барихыг зөвлөсөн хүмүүс ч байгаа гэнэ. Түүний олон зөвлөхүүд албан ёсны протоколын уулзалт хийх ёстой гэж үзэж байгаа аж. Мөн хоёр Ерөнхийлөгчийг “Их 20”-ийн саммитаар албан биш богино хугацааны уулзалт хийхийг зөвлөгчид ч байгаа гэнэ. Эсвэл Ерөнхийлөгчидгүйгээр хоёр орны төлөөлөгчдийн “стратегийн тогтвортой байдлын уулзалтыг” явуулах ёстой гэж үзэгчид бий аж.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн