ЭСЯ-ны ажилтны нэрийг барьж монголчуудыг залилсан америк иргэнийг шийтгэв

АНУ-ын иргэн А.Марита болон манай улсны иргэн Ц.Цэдэн, Б.Баяраа, Л.Бадарч нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Дээрх хүмүүс 2016 он хүртэл хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнуудын нэрийг барьж, гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулж ирнэ хэмээн худалж хэлж, хуурамч бичиг барит үзүүлэн, гэрээгээр халхавчлан манай улсын иргэдийн машин байр, эд хөрөнгө, мөнгийг залилсан хэрэгт холбогдсон юм.

АНУ-ын иргэн А.Марита, Монгол Улсын иргэн Ц.Цэдэн нар залилан мэхэлж авсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Тайвань, Испани, Нигери, Хонгконг, ИБУИНВУ, Филиппин, АНУ, Малайз, АНЭУ, Украин, БНХАУ, Филиппин зэрэг улс руу удаа дараа шилжүүлж, мөнгө угаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхээс Марита, Цэдэн нарыг бусдын онц их хэмжээний эдхөрөнгийг залилан мэхэлж, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, хоёр сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10-15 жилийн хорих ялаар шийтгэлээ.

Эх сурвалж: Г.РАВЖАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн