Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Говь-Алтайд хураагдсан нэг тэрбум 80 сая төгрөгийн талаар АН таван янзын тайлбар хийсэн гэв – updown.mn

Говь-Алтайд хураагдсан нэг тэрбум 80 сая төгрөгийн талаар АН таван янзын тайлбар хийсэн гэв

Монгол Ардын Нам өнөөдөр 16.40 цагт хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотойгоор янз бүрийн мэдээллүүд түгэж байна. Тухайлбал, Ардчилсан намаас тавьсан сонгуулийн санал өгсөн хүний гарт бэхэн тэмдэглэгээ хийх ёстой гэсэн хүсэлтийн дагуу хуруун дээр тэмдэглэгээ хийж байгаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан намын зүгээс хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэсэн яриа гаргаж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд явж байна. Гурван ч удаа гараа угаасан. Тэмдэглэгээ арилаагүй байна. Ийм худлаа мэдээллүүд олон гарч мэдэхээр байна. 

Сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож байгаа их хэмжээний мөнгөнүүд Ардчилсан нам иргэдээс санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж байгаа. Хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймагт “Милл хаус” компанийн машинаар тээвэрлэж явсан нэг тэрбум 80 сая төгрөгийн талаар Ардчилсан нам таван янзын тайлбар хийлээ.

Сэтгүүлч Мөнхбаясгалан ухуулагч нарын мөнгө гэж хэлсэн бол, АСА Дагвадорж аварга ажилчдын мөнгө, цалин гэсэн. Гэтэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Туваан улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс гэж ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгч байгаа юм бэ. Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна” гэсэн юм.

Харин ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

-Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байна. АН-ын сонгуулийн штабынхан өөр хоорондоо эв түнжингүй, мөнгө төгрөгнөөс болж зодолдож, муудсан тохиолдолууд ч гарах боллоо. Жишээ нь Ховд аймгийн  төвд АН-ын сонгуулийн штабынхан зодооны хэрэг дэгдээсэн бол Булган аймагт ч Олимпийн аварга Түвшинбаяр хүн зодсон хэргээр шалгагдаж эхэллээ.

АН дотор үүссэн энэ зодоон цохионы хэрэг нийгэм рүү халдварлаж, муу нөлөө үзүүлж магадгүй байна. АН сонгуулийн дүн Ардчилсан намд сөрөг байдалтайгаар гарвал нийгэмд  үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байна. Тиймээс нийт ард  иргэд, сонгогчиддоо хандаж, бусдын элдэв муу нөлөө, явуулгад автахгүй тайван байхыг анхааруулж байна. Манай намын зүгээс сонгуулийн санал хураалт дуусах цаг хүртэл дахин хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийж магадгүй хэмээв. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн