Хоёр: 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 1.155.228 сонгогч оролцож тэдний 982.640 нь буюу нийт сонгогчдын 85.06 хувь нь саналаа өгчээ. Энэхүү сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 хувийн санал буюу хамгийн өндөр саналаар Ерөнхийлөгчөөр нэр дэвшигч болж байв. Харин П.Очирбат 29.81, Ж.Гомбожав 6.64 хувийн саналыг тус тус авсан байна. Үүнээс өмнө болон хойно болсон сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн хэн нь ч Н.Багабандийн адил 60 хувийн санал авч чадаагүй юм.

Гурав: 2001 онд сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.205.885 сонгогч бүртгэгдэж, 1.010.479 сонгогч саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчдын  83.80 хувь нь юм. Энэ удаагийн сонгуулиар Н.Багабанди 58.13 хувийн санал авч анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон. Харин түүнтэй өрсөлдсөн  Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авч байжээ.

Дөрөв: 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.241.691 сонгогч оролцож 930.956 сонгогч саналаа өгсөн нь нийт соногчдын 74.97 хувийг эзэлж байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар ялалт байгуулж, АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 20.03 хувийн санал авч байлаа. Анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн сонгуулийн13.85 хувийн саналыг МБНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 11.33 хувийн саналыг “Эх орон” намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат нар авсан юм.

Тав: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд болсон сонгуульд 1.493.217 сонгогч санал өгөх ёстой байсан ч тэдний 1.098.875 нь санал өгөв. Энэ нь нийт сонгогчдын 73.59 хувийг эзэлж байгаа юм. Тус сонгуульд МАХН-аас Ерөнхийлөгч Н.Энхбаяр улиран нэр дэвшсэн бол АН-аас Ц.Элбэгдорж өрсөлдсөн. Санал хураалтын дүн гарахад Ц.Элбэгдорж сонгогчдын 51.24 хувийн саналыг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол сонгогчдын  47.44 хувь нь МАХН-ын Н.Энхбаярт саналаа өгсөн байлаа.

Зургаа: 2013 онд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 1.864.273 сонгогч бүртгэгдсэн бол тэдний 65 хувь нь буюу 1.239.784 сонгогч сонгуульд оролцсон байна. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн өрсөлдсөн гэдгээрээ бусад сонгуулиас ялгарсан. Сонгуулийн дүн гарахад нийт сонгогчдын 50.23 хувь нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, 41.97 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд, 6.5 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд саналаа өгсөн байлаа.

Д.ХАЛИУН