Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна – updown.mn

Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа  “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна.

Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Төр улсын маань ажил урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам арвин байх болтугай” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн