Лаатай бялуу, 99 тарвасаар хайртай бүсгүйгээ “аргадав”

The South China Morning Post сонинд тарвас болон бялууны тусламжтайгаар хайртай бүсгүйгээ аргадах гэсэн хятад залуугийн талаар өгүүлжээ. Чэнжоу хотод инженер мэргэжлээр суралцдаг оюутан залуу найзынхаа тусламжтайгаар фургон машин дүүрэн тарвас авчирч оюутны байрны өмнөх талбайд өрж, дэргэд нь бялуу тавьж лаа асаан хайртай бүсгүйгээ дууджээ.

Хэрэгт дурлан цугларсан олон залууст тэр “Харьцаагаа тасалсан найз бүсгүйтэйгээ эргэн нийлэхээр оролдож байна” хэмээн тайлбарласан байна. Гэсэн хэдий ч бүсгүй гарч ирээгүй байна. Харин байрны хамгаалагчид хүмүүсийг тарахыг шаардахад залуугийн найз нар хүмүүст тарвасыг нь тараан өгчээ. Оюутан залуу яагаад 99 тарвас хайрыг сэргээнэ гэж бодсон юм бол?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн