Нийгэм

Согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргалаа. Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургадугаар сарын 26-ны 00.00 цагаас  28-ны өдрийн 00.00 цаг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон байна. Мөн дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close