АНУ-ын армийн ажилтан Хятадад нууц материалиа худалддаг байжээ

-АНУ-ын армийн гэрээт ажилтан Хятадад нууц материал худалдсаныхаа төлөө цаазаар авхуулж магадгүй

Америкийн сөрөг тагнуулынхан армийн гэрээт ажилтан Кэвин Мэллориг Хятадын тагнуулынханд армийн мэдээллээ зарж байсныг илрүүлэн баривчилжээ.

Тэрээр Хятадаас $16,500 бүхий цүнхтэй ирхэд нь АНУ-ын гаалийн ажилтнууд шалгаснаар энэ хэрэг ил болсон  аж.

Өдгөө 60 настай Мэллори нь өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад Шанхай хотыг зорихдоо мэдээллээ мөнгөөр солилцож байжээ.

Хятадын тагнуулууд Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаачид гэсэн нэрийн дор түүнтэй уулздаг байсан гэнэ. Түүнчлэн Меллоригийн утсанд тус улсын тагнуултай солилцсон “Танай зорилго бол мэдээлэл олох, миний зорилго бол мөнгө олох” гэсэн нотлох баримт бүхий мессежийг илрүүлсэн байна.

Кэвин Мэллори нь мандарин хэлээр чөлөөтэй харилцдаг, 2012 он хүртэл төрийн департментийн чухал албан тушаалуудад ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард тэр Хятадын тагнуулын элсүүлэгчтэй сошиал сүлжээгээр танилцжээ. Үүнийхээ дараа Шанхайд зорчихдоо тагнуулын албаныхантай уулзсан аж

Хэрвээ түүний үйлдсэн хэрэг батлагдвал бүх насаар хоригдох ял эдлэх, цаашлаад цаазаар авахуулж магадгүй гэнэ.

 

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.