[starbox]

Эцэг нь хаан ширээнд заларсан мөчөөс эхлэн Мухаммед бин Салман хунтайжийн нэр хүнд огцом дээшилж, өдгөө хаан ширээ залгамжлах хэмжээнд хүрчээ

Мухаммед бин Салман том, асар том засаглалыг гартаа авч байна. Өдгөө түүний бүх өрсөлдөгч түүнд байраа тавьж өгөхөөс ч аргагүй болжээ. Тэгвэл Саудын Арабын хаан ширээг өв залгамжлагч энэ эрийн тухай мэдвэл зохих ямар асуудал байна вэ?

Эрх баригч гэр бүлд засаглалыг төвлөрүүлэв

Хунтайж Мухаммед бин Салманы хувьд эцгийгээ хаан болохоос нь өмнө ч шадар дотно явсан юм. 2009 онд Эр-Риядын амбан захирагчаар аав нь ажиллах үед тэрбээр аавынхаа онцгой зөвлөхөөр томилогдож байлаа. Гэсэн хэдий ч хунтайж Мухаммед улс төрийн өсөлтөд хэт тэмүүлдэггүй хаант улсын хувьд ховор үзэгдэл юм.

Түүний улс төрийн карьерын их өсөлт 2015 оны дөрөвдүгээр сард эхэлсэн түүхтэй. Энэ үед Саудын шинэ хаан нас дээр гарсан өв залгамжлагчийг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд илүү залуу хунтайжийг томилсон. Хааны эцэг нэгтэй дүү Мукрин ибн Абдул-Азизын оронд хааны ач Мухаммед бин Наифыг өв залгамжлагч хунтайж болгожээ. Түүнийг орлох хүний хоёрдугаарт мэдээж Салманы хүү бичигдсэн байна. Тэгвэл Мохаммед бин Салман нь ин Наифыг хаан ширээнд сольжээ.

Хаан ширээний шинэ залгамжлагч нь түүнчлэн Ерөнхий сайдын орлогчоор томилогдож, Батлан хамгаалахын сайдаар давхар ажиллаж байна.

Батлан хамгаалахад илүү анхаарна

Салман бин Абдул-Азиз 2015 оны нэгдүгээр сард хаан болохдоо хүүгээ улс орны эрх баригчдын байр сууринд хүргэх алхмыг яаравчлангуй хийсэн нь энэ аж. Ийнхүү өдгөө 29 настай Мухаммед тус улсын хамгийн залуу Батлан хамгаалахын сайд болжээ. Энэ үйл явдлаас ердөө хоёрхон сарын дараа Саудын Араб улс эвслээ бүрдүүлж, Йеменд цэргийн кампанит ажлаа эхлүүлсэн байна.

Одоогийн байдлаар эвслийнхэн Йемений цөлөгдсөн Ерөнхийлөгч Абд-Рабба Мансура Хадиг хуситуудын босогчдын хяналтан дор нийслэл Санад авч ирэх зорилгоо биелүүлээгүй аж.

Саудын Арабын эдийн засгийг нефтиэс хамааралгүй болгохыг хүсдэг

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улсын Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн тэргүүн, нөлөө бүхий энэ хунтайж вант улсаа нефтийн орлогоос хамааралтай байдгийг засахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийн концепцио танилцуулжээ. Түүний хэлж буйгаар “Үзэгдэл-2030” хэмээх энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь тус улсыг 2020 он хүртэл нефтьгүйгээр аж төрөх боломж олгох гэнэ. Залуу хунтайж олны танил болмогцоо Саудын Арабын үлгэр дууриал болсон тод хүн болсон аж.

Олон улсын Валютын сангаас “Үзэгдэл-2030” төслийг цаашид явах бодлого хэмээсэн ч хэрэгжүүлэхэд хүнд байх болно гэж мэдэгдсэн байна.

Ирантай харилцаагаа өөрчлөхийг хүсдэггүй

Хунтайж Мухаммед өнгөрсөн сард Саудын Араб, түүний өрсөлдөгч Ираны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээр болох эсэхийг няцаажээ. Энэхүү хоёр улс Сири, Йемений хоёр зөрчилдөөн эсрэг тэсрэг байр суурь баримтлан оролцдог.

Саудын Араб улс шиитүүдийн алдарт номлогч Нимр ан-Нимрийг цаазалснаас хойш Эр-Рияд, Тегераны харилцаа улам  хурцадсан билээ.

Гэр бүлсэг эр

Мухаммед бин Салман нь 1985 оны наймдугаар сарын 31-нд төрсөн. Салманы гурав дахь эхнэр Фахда бинт Фалагийн том хүү юм. Саудын олон хунтайжаас ялгаатай нь тэрбээр Саудын Арабт боловсрол эзэмшжээ. Тэрбээр Саудын хааны нэрэмжит их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж, дараа нь төрийн хэд хэдэн албан тушаалд ажиллаж байсан юм. Тэрбээр ганц эхнэртэй бөгөөд хоёр хүү, хоёр охинтой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн