Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх  өчигдөр (2017.06.22) Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан Б.У-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүнд оноосон ялыг  Эрүүгийн хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэн, хянан харгалзах болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт холбогдсон Б.У- нь  өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндөх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлээгүйгээс болж  хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байна.

Энэ хэрэгт тус дүүргийн прокурорын газар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байжээ. Хуулийн дагуу түүнийг гэм буруутайд тооцож тодорхой албан тушаал, үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэн мөн  хоёр жил хорих ял оноосон аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн