Нийгэм

Үндэсний бөхийн барилдааны тасалбарын үнийг тогтоожээ

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөхийн барилдааны тасалбар Соёлын төв өргөөнд энэ сарын 7-нд худалдаанд гарна. Тасалбарыг  16, 20, 24 мянган төгрөгийн үнээр тус тус борлуулах юм байна.

Сангийн яам улсын баяр наадамд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Нийслэлийн удирдлагууд 550 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close