Усанд унагаж гээсэн автомашины улсын дугааруудыг ЗЦА-аас олгож байна

Өчигдөр (2017.06.20) орсон  усархаг  борооны үеэр нийслэлийн  авто зам, талбай, гудамжинд их хэмжээний ус тогтож, зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд унаж, гээгджээ. Замын цагдаагийн алба иргэдэд дугаараа гээсэн бол тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт авахыг анхаарууллаа.

Автомашиныхаа улсын дугаарын талаар Цагдаагийн дэслэгч Б.Чимэдбаттай холбогдож зураг дээр байгаа  9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108УНВ дугаарыг авах боломжтой юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн