“Тахь” эх нутагтаа ирсний 25 жилийн ойг тохиолдуулан (2017.06.20) Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь тээвэрлэн авчирчээ. Эдгээр тахийг   Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн Тал, Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшуулсан байна. Өнгөрсөн жил тахийн сүрэг хоёр унагаар бүл нэмж байсан юм.

Өнөөдрийн байдлраар Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 400 гаруй тахь нутаглаж байна.  Эдгээр тахийн сүргийн 32 хувь нь гадаадаас тээвэрлэн ирсэн, 68 хувь нь эх нутагтаа төрж, өсчээ.

Адууны өвөг гэгддэг зэрлэг адуу нь 1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа билээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн