Долдугаар сарын 25 гэхэд бүх ахмадууд “Насны хишиг”-ээс авч дууссан байна гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтан мэдэгдсэн байна. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгохоор хуульчилсан бөгөөд эхний хэсэг нь Цагаан сараар олгогдсон бол хоёр дахь удаагийн олголтыг зургаадугаар сарын 25-наас эхлэн олгох гэж байна.

Төрөөс олгож буй энэ тэтгэлэгт 2017 оны хоёрдугаар сарын 21-нээс долдугаар сарын 11-ны дотор 65 нас хүрсэн бүх ахмад хамрагдана. Тэдэнд журмын дагуу 65-70, 70-79, 80-89, 90-ээс дээш гэсэн дөрвөн насны интервалтайгаар, 80,000, 100,000, 150,000, 250,000 төгрөг олгож байгаа юм.

Ахмадууд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сум, хороо дүүргийн Нийгмийн ажилтнуудын бүртгэлд хамрагдан, өргөдлийн маягт бөглөж “Насны хишиг”-ээ авах юм байна. 2017 оны улсын төсөвт “Насны хишиг”-т зориулан 20.4 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд үүнийг улсын хэмжээнд 120,000 орчим ахмадад олгохоор төлөвлөжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн