БНСУ-д Хойд Солонгосын хоёр цэрэг оргон иржээ

БНСУ-д долоо хоногийн дотор Хойд Солонгосын цэрэг оргож ирсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Оргосон цэрэг 20 гаруй настай бөгөөд  Ханган голыг хөндлөн туулсан аж.

Тэрээр Өмнөд Солонгосын харуулын албаны цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна”  хэмээн хашгирсан байна. Тус улсын Нэгдсэн цэргийн штаб түүнээс  мэдүүлэг авхаар болжээ.

Үүнээс өмнө хоёр улсыг заагладаг голын хэсгээр нэг цэрэг сэлж ирсэн бөгөөд энэ хэсэг хамгийн чанд хамгаалалттай байдаг аж.

Өмнө нь Пхеньяанаас жилд ганц удаа цэрэг оргон ирж байсан бол дээрх тохиолдол анхных юм байна. Тус улсын албан ёсны баримтаар  хоёр Солонгос салан тусгаарласнаас хойш Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн эх орноосоо дүрвэн иржээ. Тэдний дийлэнх нь Хятадын нутгаар дамжин ирдэг байна.

91417589_gettyimages-503906212 БНСУ-д  Хойд Солонгосын хоёр цэрэг оргон иржээ


96486349_040013977 БНСУ-д  Хойд Солонгосын хоёр цэрэг оргон иржээ

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.