Г.Доржзодов ба Золиослогдсон хувь заяа

– Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогддог юм гэхэд тэр Г.Доржзодовыг дэргэдээ ажиллуулах хүн мөн үү. Бохир ажиллагаагаа олонд илчилж, хамгийн арчаагүй аргаар сонгогчдын саналыг цуглуулсан гэдгээ нотлох гээгүй л бол Женко Г.Доржзодовын сүүдэрийг ч харахгүйг хичээх нь тодорхой-

Энэ хаврын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, сонгуулийн “галзуурал” нь ямар ч сонгуулийн өнгө, өрнөл тэрхүү сонгуульд хэн нэр дэвшиж байна, түүнээс шалтгаалдаг гэдгийг тод харуулж байна. Аль нэгэн сонгуулийн үеэр ер бусын гэмээр дуулиан дэгддэг ч тэднийг яг одоо өрнөж буй Г.Доржзодовын дуулиантай харьцуулах юм биш.

Х.Баттулгын төмөр замаас мөнгө угаасан дуулиан дэгдэх үеэс эхлэн “Херо” энтертаймент студийн найруулагч Б.Баатарын дэглэж, нийгэмд цацсан сөрөг сүүдэртэй сурталчилгаа, олон ангит мафитай кино зохиолын тавилт, өрнөлийг хүмүүс андахгүй таньдаг болж. Х.Тэмүүжинг тойрон өрнөсөн “Сайн ах”, Л.Гантөмөрийг багалсан “МҮҮН”, М.Батчимэгийн зүрхийг үхүүлсэн “Тагнуулч” олон ангит киноны захиалагч нь Х.Баттулга, гүйцэтгэгч нь Б.Баатар найруулагч байсан гэдгийг АН-ынхан олон давталттай тайлбарласан тул илүүг нурших илүүц биз ээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд олон ангит мафитай кино зохиолыг амилуулагчид “60 тэрбумын дуулиан гэгч + ”-ыг барьж авчээ. Харин өчигдөр энэ сонгуулийн сенсаацыг дэгдээгч Г.Доржзодовын тухай бэсрэг видео олон нийтийн сүлжээнд тархав.

Тэрхүү бичлэг хэрэг явдал уур уцаар дургүйцэл төрүүлэх шалтгаан биш, доог тохуу болгон инээх зүйл ч биш. Монголчууд яг одоо бүгдээрээ нийлээд нэгнийхээ эмгэнэлт хувь заяаг бичиж, бичилцэж байна биш үү гэсэн бодлыг төрүүлэв.

Видео мэдээнд “Бичээч овогтой Ганболдын Доржзодов. Халх үндэстэн, эрэгтэй. 1975 онд төрсөн, Дархан-Уул аймагт хойд эцэг Ганболдод үрчиглэгдсэн. Төрсөн эцэг бол Чутаа гэдэг хүн байдаг. Г.Доржзодов нь CEO захирлуудын сургалт төвд “Novo standart” ХХК-ын гүйцэтгэх захирал, багш Б.Болд гэдэг нэрээр ажиллаж байсан.

Мөн PR чиглэлийн компани байгуулж, 70 гаруй сая төгрөг залилсан гэгддэг. 1995 онд бусадтай үгсэн хэлэлцэж, худалдагчийг нь газдан, дэлгүүр дээрэмдсэн учраас Дархан-Уул аймгийн шүүхээс ял сонссон. 2015 оны наймдугаар сард хүний төрсөн өдөрт очоод гар утсыг нь хулгайлсан. Рестораны камерыг шүүлгэхэд Г.Доржзодов утсыг хойд халаасандаа хийсэн байсан. Гэвч өөрөө аваагүй гэж гүрийсэн. Хулгай хийж байгаа бичлэг чинь бий шүү гэхэд “Өөрөө өгч чадахгүй, орцны хайрцагт оймсонд хийгээд тавъя” гэсэн тухай мэдээллүүд хөвөрч байх юм.

Төгсгөлд нь “Ийм хүн яаж яваад ҮАБЗ-ын Ажлын хэсэгт орсон юм бэ. Яаж яваад 60 тэрбумын бичлэг гэгчийг гаргаж ирсэн юм бол. Ямар зорилготой их хэмжээний хоёр намын байр болон удирдлагуудыг дамжин их хэмжээний мөнгө яриад явна вэ. Яагаад энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах болов. Яагаад энэ хүн Монгол Улсын сайд асан, нэртэй улстөрч, америк нөхөртэй хүний гэр бүлд яваад орчихов. Яагаад энэ хүнийг хамгаалж АНУ-д өлсгөлөн зарлагдах болов. Яагаад энэ бичлэгийг хэн нэгэн америк эмэгтэй дэлхий дахинд тараагаад яваад байна вэ” гэсэн асуултууд хөвөрч байна. Юутай ч нэг хэсэг нь Б.Болд багш, нөгөө нь Г.Доржзодов хэмээн нэрлэж байсан энэ хүн Б.Болд бас Г.Доржзодов нэрээр ажиллаж, амьдарч байсан болж таарлаа.

Ойрын өдрүүдэд түүний талаар дахиад л олныг гайхшируулсан өөр шинэ мэдээлэл гарч ирэхэд гайхах хэрэггүй. Тэр яг одоо гал усан дунд зогсож байгаа. Гэвч сенсаацийг дэвэргэн хөөргөгсөд, үйл явдлыг улам бүр хурцлахыг хүсч байгаа Х.Баттулгын сонгуулийн кампанийнхан энгийн нэг залуугийн хувь заяагаар хайр найргүй тоглож, Г.Доржзодовийг золиослож, золигт гаргачихаж байгаагаа юман чинээ бодохгүй байгаа нь харамсалтай.

Сонгууль хэдхэн хоногийн дараа өндөрлөнө. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогддог юм гэхэд тэр Г.Доржзодовыг дэргэдээ ажиллуулах хүн мөн үү. Бохир ажиллагаагаа олонд илчилж, хамгийн арчаагүй аргаар сонгогчдоос санал цуглуулсан гэдгээ нотлох гээгүй л бол Женко Г.Доржзодовын сүүдрийг ч харахгүй нь тодорхой. М.Энхболд, С.Ганбаатар нар ч Г.Доржзодовоос ямагт зай барих нь ойлгомжтой.

Хэдхэн хоногт, хуй салхи мэт хурдлаад өнгөрдөг сонгуулийн өдрүүдэд бусдын гар хөл болсныхоо төлөөсөнд болох болохгүйгээ дэлгүүлэн золиослогдсон Г.Доржзодовт одоо хэн итгэх вэ. Түүнийг хэн ажлын байраар хангах вэ. Аль нэгэн байгууллага энэ залууг босгоороо давуулах уу. Түүнд ажил хийж, амьдралаа залгуулах боломж бий юу. Аавынхаа болчимгүй үйлдлийн төлөө шаналах үрийнх нь эмзэглэлийг хэн хуваалцах юм бэ. Ялж, ялагдаж байдаг сонгууль, дөрвөн жил атгаад хүлээлгэж өгдөг тамга бүхэл бүтэн хүний амьдралаас үнэтэй юм гэж үү. Тоглоом тоотой нь дээр биш үү, Б.Баатар найруулагч аа!

Н.ТУНГАЛАГ

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

9 сэтгэгдэлтэй

  1. xa xa xa tegvel anh ene huntei M.Enkhbold .Sandui.Ganbaatar nar tulj ajillaj bsan bizde..Tiimees MAN-d yamar shuu humuus bdg n todorhoi yum bish uu.60 terbum gedeg chin 60,000 tug bish dee.tiimees uunees huvi hurteh gesen sanaarhal hend ch turnu shd,tegeed olznoosoo uguhgui geheer uuniig delgesen biz,,,Xa xa xa xa uuniig bichigch n erguu shaar bnada xa xa xa

    Хариулах
    • Хүний амьдрал ярьж байхад хэрүүл бичээд л суух юм. Энэ Женко-г дэмжигчид гэж дандаа хэрүүл хийсэн хүнийг есөн шидээр нь дуудсан хүмүүс байх юм. Зүгээр л Баттулгаа дэмжээд хэрүүл хийж, хүн доромжлолгүй бичиж болдоггүй юм байхдаа.

      Хариулах
  2. Тунгалаг та юунд ингэтлээ санаа тавив үйлийн үүрийг бүгд тойрч чадахгүй шүү дээ сэтгэлээ ариун байлгаж бусдыг энэрэн хайрлаваас жаргал тэр буюу

    Хариулах
  3. Доржзодов 1986онд төрсөн юм бол 1995онд 9настай байхдаа дээрмийн хэрэг 3лаа нийлж хийсэн болж бна уу? Аль эсвэл би ойлгосонгүй юу?

    Хариулах
  4. Бурханы гэсгээлээ хүртэж байгаа хүн ш дээ.Өөрөө хийсэн лайгаа үүрээд зайлахгүй үр хүүхэддэ гай болж байгаа юм даа

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.