Үймээн самуунд уриалсан дуудлага биш байгаасай

Сонгуулийн сургийг дагаад авилгыг устгана, ард түмний эрхийг хамгаална, ардчилсан эрс шинэчлэл хийнэ, шударга ёс, эх орныг хамгаална, бид ялна, ард түмэн ялна гэх мэт хувьсгалт уриа лоозон тэнүүчилж, зэрэгцээд иргэдийг хооронд нь хагаралдуулах цуурхал дэгдээдэг нь хэвийн үзэгдэлд тооцогдох болж.

Монголчуудын хэвшмэл амьдралд огт байгаагүй, нутагшаад ердөө арав гаруй жил болж ийм ер бусын түйвээн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдаж байгаа. Нэр дэвшигчийн Монгол ялна, Монголчууд сэрэх цаг болсныг өртэй монголчууд хэлэх цаг болсон гэсэн учир битүүлэг үгтэй уриа лоозон гудамжаар хөглөрч, нийгмийг сүлжээнд хэрэн хэсүүлчилж байна. Харин энэ бүгдийг дэмжигчид нь идэвхитэйгээр тараан түгээж байгаа нь өөрөө энэ сонгуулийн өрсөлдөөний далд тактик аль зүгээс хийсч ирсэн “үзэгдэл” болохыг олон тайлбаргүй хэлж өгөх болов.

Гэвч сонгуулийн сургаар өрнөдөг энэ үйл явц нь бүхэлдээ зохион байгуулалттай хийгддэг баруунаас хуулбарласан сонгуулийн бохир технологи. Шударга ёс, эх орны төлөө гэсэн уриагаар хачирласан цуурхал нь монголд нутагшуулж буй бохир арга хэлбэр гэдгийг ил хэлэх улстөрч өнөөдрийг хүртэл төрсөнгүй. Цуурхал, худал мэдээллээр дамжуулан нийгмийн сэтгэл зүйд нөлөө үзүүлснийхээ хариуд тэд албан тушаалын захтай болно гэж төсөөлдөг учраас энэ бүгдийг энгийн номхон ард иргэдээс сайтар нууцалдаг биз ээ.

Өнгөрсөн он жилүүдэд болж өрнөсөн сонгуулийн үйл явц, түүнийг угтсан жагсаал цуглаан, тэмцлийн түүхийг зэрвэс эргүүлэн харвал зарим улс төрийн намууд барууны хар технологийг шууд хуулбарлан хэрэгжүүлж байсан нь тод харагддаг. Үүнтэй зэрэгцэн дээрх технологиор мэргэшиж эхэлсэн хүмүүс ч цөөнгүй мэндэлсэн байдаг.

Тэдний тэргүүн магнайд Ардчилсан нам, иргэний хөдөлгөөнүүд зогсож байдаг гэвэл гүтгэсэн болохгүй биз ээ. Иргэд 2004, 2005 онд хүзүүндээ шар зангиа уясан залуус Сүхбаатарын талбайд жагсан цуглаж, Төрийн ордон руу улаан лооль, чулуу нүүлгэж байсныг санаж буй байх. Тэд бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон О.Магнай, Г.Уянга тэргүүтэй Иргэний хөдөлгөөнийхөн байв.

2003 онд Гүржид болсон Сарнайн хувьсгал, 2004 онд Украйнд болсон Улбар шар хувьсгал, 2005 онд Кыргизид болсон Алтан зул цэцгийн хувьсгалыг дууриан хэлбэрдэж байсан шар зангиатнууд буюу Ж.Батзандан, О.Магнай, нарын дундаас хэд хэдэн хүн тухайн үед Гүржид очин хувьсгалын туршлага судалсан мэдээлэл байдаг. Тэднийг хүмүүс гадаадаас санхүүждэг хэмээн хардаж байсан бол олон жилийн дараа О.Магнай энэ талаараа ам нээж “Барууны Ардчиллыг бэхжүүлэгч сангаас санхүүжиж байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг сан нь Украин, Сирийн босогчдийг санхүүжүүлж байсныг гадны хэвлэлүүд мэдээлж байлаа.

Болж өнгөрсөн үйл явдлыг сануулах хэдэн мөр бүхий бэсрэг бичлэг саяхан фэйсбүүкд байрласан байхыг олж харлаа. Тэнд “Улс орныг эзлэхдээ морь унаж, танк хөлөглөж төмөр замаар орж ирдэггүй. Харин хооронд нь эвдрэлдүүлж, тэмцэлдүүлж, айдаст автуулж, дотроос нь хагалган бутаргаж үймээн үүсгэдэг. Украйн, Венесуэль, Ливийн хямрал ингэж л явагдсан. Өөрсдийнх нь хүчийг сорж эзлэн авдаг. Муу удирдагч эгэл түмнийхээ өөдөөс буу агсаж цэрэг тавьдаг” хэмээн өгүүлсэн байв.

2003-2005 онд өрнөсөн өнгө өнгийн хувьсгалаас Гүрж, Украин, Кыргиз юу ч хожоогүй. Улс орных нь эдийн засаг доройтож, хот суурингийн хороолол, барилга нь балгас болж, зон олон нь одоо ч үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа.

Харин тухайн үед төр засаг үнэхээр болохгүй, бүтэхгүй болсон гэсэн ойлголтыг иргэдэд өгч чадсан Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга нарын жагсаал цуглааныг иргэд нэг л биш гэдгийг олж харсан тулдаа цаг үеийг эрсдэлгүй давсан. Үүнээс хойш Иргэний хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг олноор мэндэлж, толгойлогчид нь хөрөнгөжсөн юм. Өнөөдөр аль Иргэний хөдөлгөөн хэнээс, ямар эх үүсвэрээс санхүүжиж байсан бэ гэдгийг олон нийт ч мэддэг болсон.

Гашуун сургамж болох учиртай, болгоомжлох ёстой энэ жишээнээс монголчууд сургамж аваагүй л явна. Энэ удаа АН-аас нэр дэвшигчийн штаб, сурталчилгааны багаас түгээж буй ялна, сэрээрэй, тэмцэнэ гэсэн хачирхалтай мессежүүд бүхэлдээ олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, уур бухимдлыг нь төрүүлж, айдаст автуулах технологи болох нь хэнд ч тодорхой. Сонгууль дуусахад цөөхөн хоног үлдэж байна. Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн кампаниас, “Херо” студийн Баатар найруулагчийн дэглэлтээр тавиагдаж байгаа энэ шоу, ард иргэд, олон нийтийг хооронд нь талцуулсан давс хужир ихтэй цуурхалын төгсгөл нь хэрхэн зурагдсан байгааг таашгүй.

Харин тэрхүү төгсгөл Х.Баттулга сонгуульд яллаа гэсэн мессежээр үргэлжилж, сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлого, иргэдийг үймээн самуунд уриалсан дуудлага биш байгаасай. Сонгуулийн дүнгээс урьтан иргэдийн тархийг “Би ялсан, бид ялсан” гэх худлаа мэдээллээр угааж, эцэст нь луйвараар ч хамаагүй ялах гэсэн муйхар оролдлого Монголын сонгуулийн үеэр гарч байсан гашуун туршлага бий шүү.

Н.ТУНГАЛАГ

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

9 сэтгэгдэлтэй

  1. Сонгуулийн суртчилгаа эхэлснээс хойш туж л хэрүүл ярилаа одоо болих болоогүй юм уу? Сонгоч би л гэхэд МАН, АН-ын нэр дэвигчид ерөнхийлөгч болвол юу хийх юм, энэ улс орныг цааш нь ямар байдалтай авч явах юм, төрийн албны энэ замбраагүй байдалыг яах юм, хүн чанар, монгол уламжлалаа хөсөр хаяж улс үнэдэстнээрээ амиа хоохойлсон арчаагаа алдсан монголчуудыг ямар болгох юм.. гээд л олон олон зүйлүүдийг мэдмээр байна. Та нарын наад хэрүүл чинь хэрээсээ хэтэрлээ. Одоо яаж ч турхирч байсан ард түмэн тайван байна, харин улс төрчил та нар мөгөний үнэр авснаараа яаж ч магадгүй, найдваргүй хүмүүс. Ард түмэн хоорондоо талцахгүй.

    Хариулах
  2. тэгээд хэдэн нөхдүүдэд нулимуулаад дээрэмдүүлээд хэвтээд бай ноомой нохой шиг төргүй эзэнгүй удирдагчгүй золбин амьдралаар амьдарцгаая гэх гээд байгаамуу

    Хариулах
  3. Battulga garaad ezentei bolj chadhiimuu? Zuvhun 1 salbariin said bhdaa l ingej samarch chadsan hun erunhiilugch bolbol yu boloh boloo? Udur bur tavilttai nevtruuleg yavuulj erunhiilugch bugdiig zalruulj bna gej ard olnii tarhiig ugaah bh. Tegeed parlament hereggui gej mudhun zarlaad erunhiilugchiin zasaglaltai bolno doo. Hervee yalagdval uls orniig uimeend turhiraad uuruu olon huuhdee hiliin gadna avaachaad hiliin gadnaas maniigaa turhiraad suuh hun dee

    Хариулах
  4. Манай Цагдаа тийм өдөөн хатгасан олныг тухирсан үг бичээд, хэлээд байгаа хүмүүст анхааруулга, сануулга өгөхгүй байгаад байхаар давраад байна. АН-ын нэг дарга сонгууль луйвардвал босно шүү гээд бичсэн байна лээ энэ бол тодорхой үйл ажиллагаа төлөвлөөд түүнийгээ Луйвардсан учир гэж тайлбарлах санааны илрэл гэж бодсон шүү.Магнайтай бол юу ярихав дээ.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.