Энэ сарын 11-нд товлогдсон ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилан хэлээгүй учраас оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох халз мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдвийн хүрээнд маргааш (2017.06.17) орой 20.00 цагт эхэлнэ.

Мэтгэлцээнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигч оролцох бөгөөд Монголын Телевизүүдийн холбооны гишүүн, өргөн нэвтрүүлгийн 14 суваг шууд дамжуулах юм. Нэр дэвшигчдээс асуух асуултаа иргэд 19001950 дугаарын утсаар болон Фэйсбүүк: http://bit.ly/2smzQgR, Твиттер : http://bit.ly/2sqFyz6 линк дэх хаягаар өгч болох аж. Харин нэр дэвшигчдэд тавих асуултыг угалаагаар cонгох гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн