Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Англи хэлний шалгалтын материал задраагүй – updown.mn

Англи хэлний шалгалтын материал задраагүй

Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө Англи хэлний шалгалтаар үргэлжиллээ. Шалгалттай холбоотой зарим асуудлаар Боловсролын үнэлгээний төв өнөөдөр (2017.06.15) мэдээлэл хийж англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээллийг ор үндэслэлгүй гэв.

Тус төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатын хэлсэнээр англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээлэл  олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан нь худал, эцэг эхчүүдээс гомдол ирээгүй байна хэмээн онцлов.

Энэ жил нийт англи хэлний шалгалт өгөхөөр  27130 элсэгч бүртгүүлсэн байна.  Шалгалт өнөө өглөө 10:00 цагт эхэлж Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүйн байдлын албаны хяналт дор зохион байгуулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн