Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ

Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ Энэ талаарх мэдээллийг Стокхольм хотод суугаа сурвалжлагч Р. Хишиг-Алдар хүргэж байна.

Одоогоос таван жилийн өмнө Швед дэх Монголчуудын үндэсний холбоо, Залуучуудын холбооны салбар зөвлөл зэрэг байгууллагын дэмжлэгтэй үүсэн байгуулагдсан “Төгс Билэгт” сургалтын төвийн хамт олон таван жилийн ойн баяраа өнгөрөгч амралтын өдрүүдэд тэмдэглэсэн байна.

Швед улсад амьдарч байгаа бага, дунд ангийн насны хүүхдүүдэд эх хэлийг заах, үндэсний зан заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа энэ хамт олонд нутаг нэгт монголчууд нь ихээхэн талархалтай ханддаг юм. Зөвхөн төрөлх хэлийг заагаад зогсохгүй үндэсний бүжиг, морин хуур, шатрын сургалтыг тогтмол явуулдаг. Энэ нь тухайн улсынхаа мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг татсанаар энэ он гараад Шведийн радиогийн урилгаар авьяаслаг сургачдынхаа тоглолтыг хоёр ч удаа олон нийтэд хүргэжээ. “Төгс БИлэгт” төвийн баярт сурагчдаас гадна эцэг эхийн төлөөлөл, Элчин сайдын яам, хамтран ажилладаг байгууллага хамт олон мөн ивээн тэтгэгчид урилгаар оролцлоо.

Мөн арга хэмжээний үеэр ажил мэргэжилээрээ шалгаран гадаад улс оронд монгол хэл соёлыг түгээх үйлсэд хув нэмрээ оруулж байгаа багш ажилчид болон онц сайн суралцсан хүүхдүүдэд шагналын хур буусан байна. Үүнд Боловсрол Соёл Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр багш Я.Золбаяр, Монголын Багш Нарын Холбооны “ Шилдэг залуу багш” хүндэт тэмдгээр морин хуурын багш СТА Э.Идэрцогт, Ж.Бадмаа нарыг шагнажээ. Мөн тус төвийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжсээр ирсэн Швед дэх Олон Улсын Хэлний “СЕНСУС” төвийн мэрэгжилтэн Ингрид Брустромд Монголын Сурагчдын Холбооны “Хүүхдийн элч” тэмдэгийг гардууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд амжилт гаргасан сурагч Г.Хонгорзул болон А.Учрал нарыг Монголын Багш нарын холбооны “Шилдэг сурагч” медалиар шагнаж цаашдынх нь хичээл сурлагад нь өндөр амжилтыг хүслээ.


19179653_1189376684500353_534227679_o Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ

19181831_1189376661167022_709179297_o Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ

19182097_1189376787833676_1033996621_o Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ

Мэдээллийг бэлтгэсэн Стокхольм хот дах суралжлагч Р.Хишиг-Алдар

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.