Дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгадаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны финалд шалгарсан шилдэг таван дуучны нэгд МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа.

BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг энэ уралдааны сүүлийн шатны шалгаруулалтын хариу өчигдөр (2017.06.14) гарсан байна.

“Дэлхийн дуучин”-ы тоонд зүй ёсоор багтсан дуурийн дуулаач Г.Ариунбаатар өмнө нь ДБЭТ-ын дуучин Б.Батжаргалын хамт финалын тэмцээнд шилдэг 20 дуурийн дуучны тоонд багтаад байжээ.

Энэ сарын 11-18-н хүртэл зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд  Итали, Америк, Англи, Норвеги, Турк, БНСУ, Өмнөд Африк, Шотланд, Украин, Бельги, Австрали зэрэг орны дуурийн дуулаач өрсөлдөж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн