Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Ганбаатаргүй газар самуунгүй болдог гэлээ – updown.mn

С.Ганбаатаргүй газар самуунгүй болдог гэлээ

 

С.Ганбаатараас болж дээр, доргүй бужигнаж, хөл толгой нь мэдэгдэхээ больсон ХҮН эмх цэгцэндээ оржээ. Монгол Улсын Дээд шүүхээс Д.Найдалааг ХҮН намын дарга болохыг бүртгэсэн байна. Тус намын удирдлагууд өчигдөр энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд дуулгалаа.

Монголын сэхээтэн залуус, эрдэмтэн мэргэд ХҮН-ыг сонгосноор улс төрд гуравдагч хүчин жинхэнэ утгаараа гарах нь гэсэн хүлээлт нийгэмд буй болсон. Гэвч гай газар доороос, гахай модон дотроос гэгчээр С.Ганбаатар эл намын толгойд гарснаар бүх зүйл талаар өнгөрснийг эл намынхан үг хэлэх бүртээ тодотгосон юм. Иргэний хөдөлгөөнөөс эхлэлтэй С.Ганбаатарын үзэл бодол, үйл хэрэг нь зөв хэмээн олон хүн түүнд итгэж, намын даргаар сонгосон аж. Харамсалтай нь аливаа зүйл харагдаж байгаа шигээ байдаггүйг С.Ганбаатарт эл намд ирсэн өдрөөс нь тоочиж болох аж. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч түүнийг энэ намд ирснээс хойш нам үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болж, эцэст нь 2016 оны УИХ-ын сонгуульд намын удирдлагууд бүгдээрээ бие даан оролцож иргэдээс санал авч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, түүнээс болж УИХ-д ялалт байгуулж чадаагүй гэнэ.

Үнэндээ ч ХҮН-ыг УИХ-д олонхи болохгүй юм гэхэд хүчтэй цөөнх болж чадна гэсэн таамаглал нийгэмд байсан. Тухайн цагтаа хэд хэдэн судалгааны байгууллагаас гаргасан рейтингээр тэргүүлж байсан С.Ганбаатар тус намын нэр хүндээр УИХ-д сонгодсон. Өөрөөр хэлбэл, нэр цэвэр намын даргын сэнтийд заларч үр шимээр нь зөөлөн сэнтийд заларсан аж. Энэ тухай тус намын дарга Б.Найдалаа “Бид ХҮН-ыг богино хугацааны ашиг хонжоо олох боломж гэж харсан ёс зүйгүй хүмүүсээс хамгаалж чадалгүй дотоод хямралд хүрсэн”  гэлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдлааг бүртгүүлэх хүсэлтийг 2016 оны хоёрдугаар сараас хойш УДШ-д гурван удаа хандаж байлаа. Гуравдугаар сарын 18 болон дөрөвдүгээр сарын 15-нд  болсон хуралдаанаар тус нам дотоод зөрчилтэй байгаа учраас хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн хариу өгчээ. 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Бадрахын Найдалааг бүртгүүлэх хүсэлтийг хангасан. ХҮН намын дотоод зөрчил нь тухайн үеийн ХҮН-ын гишүүн байсан Сайнхүүгийн Ганбаатар болон намыг шинэчлэн зохион байгуулах гэсэн намын удирдлагын хооронд гарсан. С.Ганбаатар манай намаас гарч МАХН-ын гишүүн болсон учир зөрчил арилсан. Товчоор хэлбэл, ХҮН С.Ганбаатаргүй болсон учир намын дотоод зөрчил, үймээн эцэс болсон гэлээ.

Тэд ийнхүү мэдээлэл хийсний ХҮН-ын дарга Б.Найдалаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Б.Найдалаа:  Монголчууд, гишүүд дэмжигчдээсээ ХҮН уучлалт гуйж байна

-Танай нам дахин “дарга цэргийн” асуудлаас болж бужигнахгүй. Дотоод асуудал нэгмөр шийдэгдсэн гэж болох уу?

-ХҮН өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямрал, мухардал болсон асуудлыг шийдэхийн тулд, улсын хөгжлийн манлайлан бүтээхийн тулд нийгмийн захиалга болон олон нийт, иргэдийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон гарч ирсэн цоо шинэ улстөрийн хүчин. Улстөрийн алсын хараагүй, туршлага дутаж ёсзүйгүй зарим хүмүүсээс намаа хамгаалж чадалгүй олны итгэл алдсандаа  нийт монголчууд, олон нийт, гишүүд дэмжигчдээсээ ХҮН уучлалт гуйж байна. Бид цаашид монголчуудын хүсэн хүлээж буй хөгжлийг бүтээх мэдлэг, зарчим, зөв боловсон хүчнийг бэлддэг үзэл санааны нэгдэл, бодлогын нам байна. Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн бодлого, мэдлэгтэй, улс орны хөгжлийг тодорхойлох улс төрийн хүчин болж чадна.

-Дотоод зөрчил гэж юу вэ?

-Тухайн үед манай намын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол нь дотоод зөрчил юм. С.Ганбаатар нь тухайн үед ХҮН-аас гарч өнгөрсөн 2016 оны сонгуульд өөр намаас нэр дэвшсэн. Одоо МАХН-д элсэж орсон байгаа тул бидний дотоод зөрчил дууссан.

-ХҮН цаашид ямар ажил хийх вэ?

-Өнгөрсөн онд манай нам 20,000 гишүүнтэй байсан. Үүнээс хойш намд хөдөлгөөн гарсныг та бүхэн мэдэж байгаа. Намын дотоод үймээнээс болж манай намд хэд хэдэн онцлох үйл явдал болсон. Манайх 2016 оны УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй. Үүнээс болж гишүүдийн идэвх суларсан. Манай намын гишүүн байсан хүн өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Одоо бид гишүүнчлэлээ бүртгэхээс ажлаа эхэлнэ. Цаашдаа намынхаа стратеги төлөвлөлтийг эргэж харна. Улс оронд тулгарч буй асуудлуудад мэргэжлийн дүгнэлт гаргана. Гаргалгаа, шийдэл санал болгож бурууг залруулж, зөвийг дэмжиж байр сууриа идэвхтэй илэрхийлж ажиллах болно.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд аль улс төрийн намыг дэмжих вэ?

 -Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн байна. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж гаргасан гурван нэр дэвшигч байдаг. Монголчууд хэн нэгнийг нь заавал сонгох учиртай. Монголчууддаа Үндсэн хуулийн эрх үүргээ эдэлж сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улс энэ сонгуулийг явуулахын тулд төсвөөс 14.9 тэрбум төгрөг гаргаж байгаа учир сонгогчид хойш суулгүй саналаа заавал өгөөрэй. Бид намын мөрийн хөтөлбөрөөр нь шинжинэ. Харьцуулж дүн шинжилгээ хийж дүгнэлт маань бэлэн болохорор албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид хов жив, хувийн чанартай асуудлаар бидний тархийг боож байна. Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

                       Эх сурвалж: 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн