Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ–аас гаргасан тоо баримтаар, дэлхий даяар 168 саяхүүхэд ажилхийж, тэдний тал хувь нь буюу 85 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлж байна. Хүүхэд, багачуудыг ажил хөдөлмөртдайчилдаг явдлыг нэн даруй халах ёстой хэмээн тус байгууллагын илтгэлд онцолжээ.

Учир нь, хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэлт ньихэвчлэн боолчлолтой холбогдож байдаг, мөн хүүхдийн сургуульдсурах, тоглож наадах эрх хаягддаг аж. Хүүхдүүдийг хамгийн ихээражиллуулдаг салбар нь хөдөө аж ахуй. Арванхүүхдийн зургаа нь буюу 98 сая хүүхэд хөдөө аж ахуйн салбарт нуруугаа авахуулсанморь мэт зүтгэж байгаа бол, үйлчилгээний салбарт 54 сая, үйлдвэрлэлийн талбарт 12 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэондхүүхдийн хөдөлмөр нь дайн мөргөлдөөн, байгалийн гамшгийн улмаас улам хүнд бэрх, өрөвдмөөр байдалтайболжээ.

Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гэнэтийн гамшиг зэрэг нь хүүхдийн хөдөлмөрийг ашиглах явдлыг улам гааруулжбайна хэмээнилтгэлд дурдсан юм. Никарагуа дахь нөхцөл байдлыг судалж үзэхэд, байгаль, хүрээлэн буй орчнынөхцөл байдал муудахын хэрээрхүүхдийн хөдөлмөрийн шинэ хэлбэр үүсч байгаа аж.

Үүний нэг жишээ нь илзадгай хогийн цэг ихээр үүсч буй явдал. Хогийн цэгнэмэгдэхийн хэрээр тэнд ажиллах, тэндээс орлого олох гэсэнхүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ливанд ирсэн сири дүрвэгчдийнхүү Али гэр бүлдээ туслахын тулд хогдээрээс олсон эд зүйлсийг зарж суудаг тухай Дэлхийн зөн байгууллага жишээ татан мэдээлжбайна. Иордан, Ливидахь дүрвэгсэд ажил, хөдөлмөр эрхлэх эрхгүй байдаг. Хууль бусаар аахар шаахар ажил хийдэг ч машбагацалинтай. Тиймээс хүүхдүүд нь сургуульд суухын оронд ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болдог байна.

Хүүхдийн эрхийг хамгаалагч Plan International байгууллагаас гаргасан тооцоогоор, 10 сая хүүхэд, тэдний 67 хувь ньохид,боолчлолын нөхцөлд гэрийн үйлчилгээний ажил хийж байна.

Энэ орон сууц, гэрт байдаг “нууц” ажил тулхянах боломжгүй үйлажиллагаа юм. Латин Америк, Африкийн олон оронд хүүхдүүд гэрийн үйлчилгээндажиллахыг нийгэм нь хүлээн зөвшөөрсөн байдаг.Эдгээр улс оронд хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж, сурахбололцоогоор хангахыг шаарддаг ч олигтой ахиц гардаггүй аж. НҮБ–ынгишүүн орнууд Тогтвортой хөгжлийнзорилгын хүрээнд 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах үүрэг, амлалт авсан ч биелэхтөлөв харагдахгүйбайгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн