Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр явсан дөрвөн сурагч осолдож хоёр нь амиа алджээ

Дорноговь аймгийн дөрвөн сурагч өнөөдөр  элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр , Сайншандаас Замын-Үүдийг зорих замдаа  авто осолд орж хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Сурагчид Норд бенз” автомашинтай зорчиж явсан бөгөөд “Соната” маркийн машинтай мөргөлдсөн байна. Осол Замын-Үүд явах замын 466 дүгээр шонгийн ойролцоо болж  жолооч, Дархан-Уул аймгийн харьяат, 31 настай эрэгтэй Б,  Сайншанд сумын харьяат, 49 настай, жолооч М, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй / нарын таван хүн амиа алджээ. Тус аймгийн харьяат  Т, Г нар нь хоюул 17 настай, гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эхэлсэн тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

One thought on “Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр явсан дөрвөн сурагч осолдож хоёр нь амиа алджээ

  1. Нэргүй 2017-06-14 13:04 at 13:04

    Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Биологи болон техник. Утас:80406461

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн