Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон цагдаагийн албан хаагч амиа алджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын  Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан ЦЕГ-ын эмэгтэй албан хаагч эмчилгээгээ даалгүй  өчигдөр (2017.06.12) нас барсан байна.

Өдгөө 29 настай О нь энэ сарын 9-10-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын  дунд зохион байгуулдаг тус  тэмцээнд оролцож байхдаа ухаан алджээ. Тэрээр хоёр тэмцээнд амжилттай оролцож байсанэ аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн өдөр Тавантолгойн сургалтын баазад халуун өдөр болсон тул цэрэгжилтийн хатуу дэглэмд явагддаг тэмцээнүүдийн үеэр ачааллаа даалгүй багтарч ухаан алдсан байж болзошгүй гэнэ.

Тэрээр онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын болон жижүүрийн цагдаагийн алба хашиж байгаад өнгөрсөн оны сүүлчээр мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж байжээ. ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд талийгаачийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлсэн байна.

124997-1 Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон цагдаагийн албан хаагч амиа алджээ

 

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.